2021 оны эхний есөн сард авто тээврээр зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 41 хувиар буурсан байна. Мөн орлого нь өмнөх оны мөн үеэс 15.6 хувиар буурчээ.
Өмнөх улиралтай харьцуулахад авто тээврийн салбарын орлого III улиралд 94 тэрбум төгрөг хүрч, өмнөх улирлаас 17 хувиар өсөөд байгаа аж.
Харин оны эхний 10 сард агаарын тээврээр зорчигчдын тоо 137 мянга орчим болж, өмнөх оны мөн үеэс 68 орчим хувиар буурчээ.Өмнөх сартай харьцуулбал аравдугаар сард агаарын тээврээр зорчигчдын тоо 22 мянга хүрч, есөн хувиар өссөн байна. Үүнд Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн зорчигчдын тоо нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Турк улсын хувьд аялал, жуулчлалын салбараа дэмжихээр долоодугаар сараас хойш хилээ нээгээд байгаа юм.
| Авто тээврээр зорчигчдын тоо өмнөх оноос 41 хувиар буурчээ |
|