Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Тодруулбал, Хороо багийн Адуун гэдэг газар арвандүгээр сарын 26-ны өдрийн 21:31 цагт газар хөдөлжээ.
Сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй тухай мэдээллээ.
| Ханх суманд дахин газар хөдөллөө |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |