• Өнөөдөр 2025-05-08

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас сэрэмжлүүлж байна

2021-11-26,   557

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар галт зэвсэг, сум олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар таван жил хорих ял шийтгэх эрх зүйн зохицуулалттай. Тэгвэл энэ хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газраас иргэдийг  хууль бус гэмт үйлдлээс татгалзах, бусдад энэ талаар мэдээлэл хүргэхийг уриалж байгаа аж.
 
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйл. Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших,
 
Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас сэрэмжлүүлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188