"Хиртээгүй сар" уран сайхны киноны нээлтийн үеэр жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатарыг Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан билээ. Тэрбээр энэ талаараа "Хиртээгүй сар МУСК-ны нээлт болж байна. Нээлтэндээ арай гэж амжаад иртэл нэмээд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтны тэмдэгээр шагнуулчихлаа. Ичиж үхэхээ шахлаа. Миний соёлыг тэргүүлж ажилласан ч гэж юу байхав. Энэ салбарын олон мундаг хүмүүстэй эв зүйгээ олоод явсных цаашид чадах зүйл байвал хийгээрэй гэсэн хариуцлага л байлгүй дээ. Ямартаа ч маш их баярлалаа. Соёл урлагийн салбарт ганц жүжигчнээр биш олон зүйлээр тэргүүний ажилтны хэмжээнд хувь нэмрээ оруулах гэж хичээнээ" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Түүний дээрх посттой холбоотой Соёлын яамнаас "Дэд сайд өөрийн чинь постыг харсан байна. Ичиж байгаа бол цол тэмдгээ эргүүлээд авчихаж болно" хэмээн ярьжээ.
Энэ талаар Соёлын дэд сайд М.Батбаяртай холбогдож тодрууллаа. Тэрбээр "О.Амгаланбаатар жүжигчин Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулсан. Би "цол тэмдгээ эргүүлээд авчихаж болно" гэж яамнаас ярьсан асуудлыг нь мэдэхгүй байна" гэх тайлбарыг өгөв.
| СОЁЛЫН ДЭД САЙД М.БАТБАЯР: "Цол тэмдгээ эргүүлээд авчихаж болно" гэж ярьсныг нь мэдэхгүй байна |
|