Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн Хөх сайр гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт 45 километрт Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд автомашинтай зорчиж явсан нэг хүн сураггүй болсон тухай дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар болон Увс аймгийн Бөхмөрөн сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн 33 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 02:00 цагт Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газраас автомашиныг нь олж, иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Сураггүй болсон 33 настай эрэгтэйг эрэн хайж байна |
|
2025-05-17 15:34:53
2025-05-17 14:35:17
2025-05-17 13:14:30
2025-05-17 11:47:23
2025-05-17 11:34:11
2025-05-17 09:43:40
2025-05-17 09:33:25
2025-05-17 09:17:29
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |