• Өнөөдөр 2025-05-18

Л.ЭНХ-АМГАЛАН: Гоё дээлтэй хүүхэд шалгаруулж, өргөмжлөл өгөхөө зогсооё

2021-11-23,   541

     Тусгаар тогтнолын баяр, Цагаан сар зэрэг монголын уламжлалт баяруудаар сургууль, цэцэрлэгийн суралцагчид үндэсний хувцас өмсөцгөөдөг. Энэ нь үндэсний өв соёл, хувцас хэрэглэлтэйгээ танилцах, бахархах зэрэг олон давуу талтай гэж үздэг аж. Түүнчлэн сайхан дээлтэй хүүхдүүдийг онцлон, шагнадаг байсан юм. Тэгвэл одоогоос энэхүү тогтсон явдлыг зогсоохыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаар дамжуулан уриалжээ.

Тэрбээр "Дээлтэй Монгол нэрийн дор гоё торгон дээлтэй хүүхэд шалгаруулж өргөмжлөл өгөхөө зогсоо захирал, удирдлагуудаа. Хүүхдийг багаас нь дутуугийн зовлон эдлүүлэхээ больцгооё, одоо. Гоё дээлгүй байгаа нь хүүхдийн буруу биш" хэмээн бичсэн байна.


Л.ЭНХ-АМГАЛАН: Гоё дээлтэй хүүхэд шалгаруулж, өргөмжлөл өгөхөө зогсооё
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188