Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр нийт 1652 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1241, хулгайтай холбоотой 20, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 132, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 69 бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 167, хүний биед халдсан 82, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 50, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 211 тохиолдол гарчээ.
| Цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 132 дуудлага бүртгэгджээ |
|