• Өнөөдөр 2025-05-07

Өнөөдөр 5728 иргэнийг дархлаажуулна

2021-11-23,   351

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын 20 баг, суурин 52, түр 27 цэг ажиллана.Эдгээрт 101 багийн 434 эмч, ажилтан ажиллаж, 5728 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
 
Нийслэлийн хэмжээнд өчигдөр, I тунд 107, II тунд 209, нэмэлт сэргээх тунд 5901 буюу нийт 6217 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 27.9 хувь байна. Мөн 2,968 жирэмсэн эх, 12-15 насны 67,881, 16-17 насны 26,696 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Өнөөдөр 5728 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188