Барилга угсралт, их засварын ажил энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөг боллоо. Үүнээс 3.1 их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 87.1 тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Барилга угсралт, их засварын ажил энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеийнхээс 668.9 тэрбум төгрөгөөр багасахад дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 670.9 тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.
Дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 2.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 526.5 тэрбум төгрөгөөр, төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 253.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 118.5 тэрбум төгрөгөөр, гадаадтай хамтарсан байгууллагын барилга угсралт, их засварын ажил 33.9 тэрбум төгрөг болж, 25.9 тэрбум төгрөгөөр багассан байна.
| Барилга угсралт, их засварын ажил 25.9 тэрбум төгрөгөөр багасжээ |
|