Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байрлах “Таван давхар орон сууцны барилгаас хүн үсрэх гэж байна" гэх дуудлага энэ сарын 19-ний өдрийн 11:09 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид таван км зам туулан 11:10 цагт очиход таван давхрын дээврээс тус байранд оршин суугч 17 настай иргэн үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
| Өндрөөс үсрэхийг завдсан иргэнийг эсэн мэнд буулгажээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |