Төв аймаг энэ жил 435.0 тонн ургац хураан авч, "Ургацын баяр-2021" арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймаг, сумын удирдлага болон тариаланч, ногоочдын төлөөлөл оролцсон байна.
Энэ онд Төв аймаг 77.6 мянган га талбайд үр тариа тариалжээ. Үүнээс буудай 68.7 мянган га талбайд, төмс 12.2 мянган га талбайд, хүнсний ногоо 1.6 мянган га талбайд, таримал тэжээл 44.4 мянган га талбайд, тосны ургамал 26.0 мянган га талбайд, жимс, жимсгэнэ 25.4 га буюу нийт 162.1 мянган га талбайд тариалалт хийж, өмнөх оноос үр тариа 10.2 мянган га талбайгаар, төмс 1.3 мянган га талбайд таримал тэжээл 19.0 мянган га талбайд жимс, жимсгэнэ 5.9 мянган га талбайгаар тус тус нэмэгдэж, нийт 435.0 мянган тонн ургац хураан авч төмс, таримал тэжээлийн үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлсэн байна.
Аймгаас тариаланчдаа дэмжин "Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл"-ээс хаврын тариалалтыг дэмжиж зургаан аж ахуй нэгж, 143 иргэнд 3.8 тэрбум төгрөгийн зээл олгосон бол стратегийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн улаанбуудайг нэмэгдүүлэх, үрийн шинэчлэл хийх зорилгоор аймаг хөгжүүлэх сангаас 150.0 сая төгрөгийн “Итгэлийн зээл”-ийг 6 сумын 16 аж ахуйн нэгж, иргэнд олгож буудайн элит үр 300 тн-ыг, сонгины тариалалтыг нэмэгдүүлэхээр 6 сумын 22 иргэнд 40 сая төгрөгийн зээл олгожээ.
Мөн хүнсний ногоо, хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл, зоорь агуулахын аж ахуйг хөгжүүлэхэд зориулан төсөл, хөтөлбөр, тусгай сангуудаас нийт 495.0 сая төгрөгийн хөнгөлөлтэй зээл, хүлэмж, нийлэг хальс, ногооны үрийг 27 сумын 425 аж ахуйн нэгж, иргэнд олгосноор хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл 11600 мквадратаар зоорийн багтаамж 1500 тонн болон нэмэгдсэн байна.
| Төв аймаг төмс, таримал тэжээлийн ургацаар улсдаа тэргүүллээ |
|
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |