Монголчууд, монгол орон хөл хорионд жил гаруй хугацаанд зүйрмэглэж байхад Замын-Үүдэд л бужигнаж байлаа. Энэ бүс нутагт ямар нэгэн тээвэр хийгдэхгүй л бол манай эдийн засаг аль хэдийн элгээрээ мөлхөх байсан. “Сувдаг шунахай, хүн чанаргүй, тэнгэрийн үнэ хэллээ” зэргээр бизнес эрхлэгчдийн үгийн бай болж асан хэдэн бор жолооч монголын төрөөс илүү цар тахлын хүндийг нуруундаа үүрч байгаа гэвэл хилсдэхгүй. Тэд хөдлөхгүй бол бүх төрлийн бизнес царцаж УОК-ын сүржин, даржин шийдвэртэй шийдвэргүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь тасалдаж эхэлнэ. Яг одоогийн байдлаар тухайн бүс нутагт 2000 гаруй автомашин хятадын хил рүү гарахаар дараалал үүсгээд байна.
Өөрөөр хэлбэл, саяхан чөлөөт бүсээ байгуулж байсан Замын-Үүдийн гааль залхаан цээрлүүлэлтийн орон болсон байна. Хоёр дахь Цагаан хад болохоор эргэлт буцалтгүй шийдсэн нь энэ. Тэнд төрийн гэж тодотгохоор ямар ч зохион байгуулалт байхгүй. Харин дарга нарын нүдээ олоогүй, жолооч нарыг түлхэлцүүлсэн шийдвэр л байдаг аж. Гурван мянга дөхөж буй тээврийн хэрэгслийн дарааллийн цувааг эмх цэгцтэй, дэс дараатай байлгах ажлыг “Борхойн тал авто тээвэрчдийн холбоо”, “Их говийн тээвэрчид” УАЗ холбоо, “Тээвэрчдийн гүүр” холбоодууд сайн дураараа зохион байгуулж байгаа гэнэ. Замын-Үүдийн бодит дүр төрх, цаг үеийн асуудлаар “Борхойн тал авто тээвэрчдийн холбоо”-ны тэргүүлэгч Ж. Ган-Очиртой ярилцлаа.
Ж.Ган-Очир: УОК-ын гишүүн Баярмагнайгийн балгаар ачааны үнэ 2.5 сая төгрөгөөр өссөн
-Замын-Үүдийн одоогийн нөхцөл байдал ямар байна вэ. Хэдэн арван километр үргэлжилсэн урт цуваа хэвээрээ байгаа юу?
-За би шууд тоог нь дурдаад явчихая. Өнөөдрийн байдлаар 2000 гаруй тээврийн хэрэгсэл байна. Тухайлбал, Хятадын тал руу орохоор хилийн зурвасын гадна талд 1400, хилийн зурвас дотроо буюу гарахад бэлэн 700, Хятад руу орчихсон 400, замд явж байгаа 200-н тээврийн хэрэгсэл байна.
-Монгол жолооч Хятад руу орж чадахгүй байгаа болохоор өөр жолоочид машинаа шилжүүлж байгаа гэнэ. Нэг хятад орж ирээд л машинийг нь аваад орчихдог хэрэг үү?
-Манай улсад коронавирусийн тархалт ихэссэн болохоор Хятадын тал манайхаас хүн хүлээж авахгүй гэдэг шаардлага тавьж эхэлсэн. Үүний дагуу хоёрдугаар тундаа бүрэн хамрагдаж, PCR шинжилгээ өгсөн 60 монгол жолооч Эрээн хотын гаалийн хашаанаас “0” цэг хүртэл тээвэр хийдэг. Мөн тэдний авч ирсэн автомашиныг үргэлжлүүлэн монголын давхар хяналт буюу хүмүүсийн сайн мэддэгээр “гурвын хаалт хүртэл оруулдаг 60 жолооч ажиллаж байна.
Хятадын “0” цэгээс цаашаа дахин гурван хятад жолооч барьж, ачиж буцааж авч ирдэг. Тэгэхээр нийтдээ зургаан жолоочийн гар дамжиж байж миний машин над дээр буцаж ирнэ гэсэн үг.
-Тийм олон дамжлага дамжхаар жолооч, тээвэрлэгчдэд ашиг гарах уу. Эсвэл энэ дамжуулж байгаа жолооч нар үнэгүй ажиллаж байгаа юу?
-Тээврийн жолооч нар өөрийн гэсэн тээврийн хэрэгслээ 22 гаруй километр л унаж, ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл, зургаан дамжлага дамжаад ирсэн тээврийн хэрэгслээ Замын-Үүдээс 22 километрийн зайд орших Шаргын овоо гэдэг газар хүртэл барьж очоод дахин өөр жолоочид шилжүүлнэ. Тэр жолоочид автомашин болон ачаа тээврээ даатгаад Улаанбаатар руу явуулна гэсэн үг. Үндсэндээ ийм долоон дамжлага дамжиж байж ачаа, бараа нь эзэддээ хүрч байна.
Хүний машиныг үнэгүй барьж өгөөд, хэдэн сараар хилийн зурваст ажиллах хүн гэж юу байхав. Тухайлбал, хятадын талд ажиллаж байгаа жолооч нар 1500 юанийн ханштай ажилладаг. Энэ мөнгө “Гаалийн хяналтын талбайд орсноос хойш ачих, буцаах” зэрэг ажилд зарцуулагддаг. Монгол машин хятадын хилээр орж ирсэнээсээ гарах хүртлээ ийм төлбөр төлнө гээд цаанаасаа баталчихсан. Түүнээч биш нарийвчилсан задаргаа, баримт гэж ирдэггүй. Эсэн мэнд, бүрэн бүтэн ирээсээ гэж найдаад л тээврийн хэрэгслээ өгч явуулдаг.
-Саяхан Замын-Үүдэд очиж ажилласан УОК-ын гишүүдийн шийдвэрээр ямар ч машин явж чадхаа болилоо гэсэн яриа гарсан. Энэ яг юу болсон юм бэ?
-Улаанбаатараас УОК-ын гишүүн болох Батлан хамгаалахын дэд сайд Баярмагнай гэдэг хүн ирсэн. Энэ үеэр ээ “Улаанбаатараас ирэх хөдөлгөөнийг Дорноговь руу битгий оруул” гэдэг мэдэгдэл хийсэн байгаа юм. Энэ сарын 30-нийг хүртэл гэж байгаа. Сард ганцхан удаагийн тээвэр хийж байгаа бид ингээд бүр хөдлөх эрхгүй болчихож байгаа юм.
Мөн энэ мэдэгдэл гаргаснаас ердөө хоёрхон цагийн дараа Замын-Үүд дотор шилжүүлэн ачилтаар Улаанбаатар явдаг ачааны хөлс 2.5 сая төгрөгөөр өссөн. Энийг баримттайгаар мэдэж байгаа олон хүн бий.
Ингээд долоон дамжлагдаа төлдөг мөнгө, энэ үнийн хөөрөгдөл зэргээс шалтгаалаад бидний тээврийн зардал энгийн үеийнхээс тэс өөр болж байгаа юм.
“Төрийн түшээдийн гаргасан судалгаа, үндэслэлгүй шийдвэр хэзээ ч хөрсөн дээр буудаггүй. Байс гээд л аль нэг байгууллагынх нь дарга ирнэ. Ирсэн дарга нар өнгөц харж өөрийнхөө үзэмжээр шийдвэр гаргадаг. Ирэхдээ бужигнуулж, бужигнуулж ийм л буруу шийдвэр гаргачихаад яваад өгч байна. Энд ямар асуудал үүссэн, нөхцөл байдал ямар байгааг тэд огт мэддэггүй”
-Зургадугаар сарын 30-наас хойш тээвэрлэлд хэвийн явагдана гэсэн үг үү?
-Энэ шийдвэр дууссанаас хойш цахимаар бүртгэж, зөвшөөрөгдсөн машиныг Замын-Үүдрүү татна гэж байгаа юм. Яг тийм шийдвэр гараагүй ч энд байгаа 1800 гаруй жолоочийн биржийн бичиг буюу гарах тасалбарыг хоёр хоногийн дотор олгож дуусга гэсэн чиглэл, үүрэг ирсэн байна лээ. Одоо биржийн бичиг олгодог газар эх замбараагүй дараалал үүссэн байгаа. Юун нөгөө хөл хорио, халдвар хамгааллийн дэглэм сахих. Энд зохицуулах цагдаа, зохицуулагч гэж ч байхгүй. Жолооч нарыг хооронд нь түлхэлцүүлээд хаячихдаг. Онлайн бүртгэл бүтэхгүй гэдгийг бид бүгд мэднэ. Монголоор дүүрэн программист, хакрууд байна. Хэн дуртай нь арван машин чихээд оруулчихна. Ингэхээр чинь хаанаас ирж байгаа хэн нь мэдэгдэхгүй баахан хүмүүс ирээд коронавирус тараагаад явах магадлалтай.
Энэ цахим бүртгэлийг өвөл Замын-Үүдийн хэмжээнд явуулж үзсэн. Гэтэл хаа хамаагүй хүмүүс орох болсон. Тэр бүү хэл жижиг тэрэгний дугаар хүртэл оруулчихсан байсан. Өөрөөр хэлбэл, онлайн бүртгэл гэж худлаа зүйл байна. Үүнд луйвар, бульхай ордогийг бид нүдээрээ харсан болохоор зарга үүсгэсэн байгаа. Ийм боломжгүй зүйлийг дахин эхлүүлнэ гээд байгааг нь ерөөсөө ойлгохгүй байна. Энэ шийдвэр ээ эргээд нэг хараасай.
-“Тээврийн хөлсөө эрс нэмсэн нь жолооч нарын шунал” гэж харж байгаа ч хүн бий байх?
-Хөөрхий муу, муухай, болохгүй, бүтэхгүй зүйлсээ л хэдэн бор тээвэрчид рүүгээ бухдаг. Тухайлбал, Тээврийн жолооч нар л Замын-Үүдэд коронавирусийн халдвар тараалаа гэж масс ярьж, ойлгодог. Дээр дурдсан дарга нар ямар ч хорио саадгүй, шалгалт хяналтгүй ирдэг нь үнэн шүү дээ. Үүнээс гадна төмөр замын дарга нар байна. Үнэн хэрэгтээ ямар нэгэн шинжилгээнд хамрагдалгүй шалгалт нэрээр шууд ирдэг тэд нараас л ковид халдварладаг байх магадлалтай. Амьдрал аа босгож гэж машиныхаа кабинд хорь гаруй хоног хонож, бор зүрхээрээ хичээж яваа хэдэн тээврийн жолоочдоо ойлгож дэмждэггүй юм аа гэхэд ойлгож, хамтарч ажилламаар байна.
ТӨР, ЦАР ТАХАЛ ХОЁР ЗАМЫН-ҮҮДИЙН ЖОЛООЧ НАРЫГ ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛЖ БАЙНА |
|
2025-04-03 07:00:00
2025-04-03 07:00:00
2025-04-03 07:00:00
2025-04-03 07:00:00
2025-04-03 07:00:00
2025-04-03 07:00:00
2025-04-03 06:00:00
2025-04-03 06:00:00
2025-04-02 17:24:08
2025-04-02 15:57:56
2025-04-02 15:45:18
2025-04-02 15:24:22
2025-04-02 15:02:59
2025-04-02 14:20:59
2025-04-02 14:15:21
2025-04-02 14:10:31
2025-04-02 14:03:06
2025-04-02 13:12:12
2025-04-02 12:46:09
2025-04-02 12:27:55
2025-04-02 12:13:43
2025-04-02 12:00:00
2025-04-02 11:50:40
2025-04-02 10:49:00
2025-04-02 10:20:54
2025-04-02 09:21:01
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 06:00:00
2025-04-02 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |