Битгий бууж өгөөрэй миний хажууд байхаасаа
Битгий гуньж гутраарай миний дэргэд байхдаа.. гээд уянгалуулан дуулах нэгэн эмэгтэйн дуу цахим орчинд хит болсон билээ. Энэхүү “MVP залуу” дууг дуулсан эмэгтэйг Дөлгөөний Мэргэширтуяа гэдэг. Түүний хэд хэдэн ковер дуу цахим сүлжээнд олон хүнд таалагдсан. Тухайлбал, “Teeyo” дуучны “Хосуудад” дууны ковер 14 мянган хүнд таалагдаж, зургаан мянган удаа шейрлэгдсэн.
-Сайн байна. “MVP залуу” дуу тань олон хүнд таалагдсан. Энэ дууг бүтээсэн дурсамжаасаа хуваалцаж болох уу?
-Би үгийг нь бичиж, дуулсан. Аяыг нь “Lovers” гээд Youtube-ээс авч хийсэн. Тэр үед найз залуу минь сагсны тэмцээнд оролцох гэж байсан. Түүнээс нь долоо хоногийн өмнө энэ дуу бүтсэн. “MVP залуу” дууг найз залуудаа “MVP шагнал аваарай” гээд дэмжиж, түүндээ зориулан гаргасан. Өөрт тохиолдсон үйл явдлуудыг цаасан дээр буулгасан. Сэтгэлээ шингээж, хамгийн энгийнээр дуугаа бичсэн.
-Бичлэг нь анх хаана тавигдсан бэ. Таны дуу олон хүнд таалагдана гэж бодож байсан уу?
-Найз залуудаа бэлэг барих гээд найзынхаа “Top” гээд пейж дээр тавиулсан. Гэтэл нэг шөнө унтаад сэрсэн чинь пейжийнх нь хандалт маш их нэмэгдэж, таван мянган хүн лайкалсан байлаа. Тэгээд би гайхаад маш их баярласан. Тэрнээс хойш төсөөлөөгүй олон хүн бусдад түгээж, коверлож дуулсан. Хамгийн хайртай дотнын хүний зургийг миний дуун дээр богино хэмжээний бичлэг болгон хийж байгаа нь үнэхээр гоё байсан.
-Дууг нь сөрөг хандлагатай хүлээж авсан хүмүүс байсан уу?
-Сайны хажуугаар саар гэдэг. Хэдийгээр дуу маань олон хүнд таалагдаж байсан ч тодорхой хэмжээнд дургүйцэх, сөрөг хандлагатай хүмүүс бас байсан. Тэр хүмүүст баярладаг. Учир нь, "Миний дууг сайн байж, олон хүнд хүрч байгаа болохоор сөрөг хандлагатай хүмүүс байна" гэж бодож байна.
-Багаасаа дуулах дуртай хүүхэд байсан уу?
-Би цэцэрлэгт байхаасаа эхэлж дуулсан. Багадаа “Би эстрад дуучин” гээд тэмцээнд оролцож, алтан медаль авч байлаа. Түүндээ урамшаад, олон тэмцээн уралдаанд оролцсон. Оролцож байсан хамгийн гоё тэмцээн маань хүүхдийн урлагийн наадам. Би тэр тэмцээнээс хүрэл медаль авсан. Тэгээд л “Би дуулья, дуулах бол миний хобби юм байна” гэж ойлгоод, одоо хүртэл маш их хичээдэг. Уртын дуунаас бусад бүх дууг би дуулдаг.
-Гэр бүлийнхэн нь дуу дуулахаар хэрхэн хүлээж авдаг вэ?
-Манай гэр бүл намайг дуулах тал дээр маш сайн дэмждэг. Надад дуулах орчин, боломжийг бүрдүүлж өгдөг. Гэр бүлийнхэн маань миний талд үргэлж бат зогсдог. Хэзээ ч миний хоббиг хорьж байгаагүй. Намайг нээлттэй, өөртөө итгэлтэй байхад тусалдаг.
-Ковер дуу дуулдаг хүмүүсээс сонсох дуртай хүн бий юү?
-Миний хоёр найз бий. Жоохноо болон Тэмка гэдэг. Хоёр найз маань маш гоё дуулдаг. Тэдний коверлосон дууг би үргэлж сонсдог. Тухайлбал, Тэмкагын коверлож дуулсан “Танго” гээд дуунд дуртай.
-Та ахиж дуу бүтээж, олон нийтийн сүлжээнд цацах уу. Цаашдаа дуучин болох бодол бий юү?
-Би мэдээлэл,технологийн инженер болохыг хүсдэг. Дуучин болно гэж боддоггүй. Гэхдээ дуу дуулах дуртай бас дуунд хайртай болохоор тодорхой хэмжээнд уран бүтээл бүтээнэ гэж боддог. Энэ жилдээ бол дуу гаргахгүй. Хоёр жилийн дараагаас эрчимтэй уран бүтээлүүд гаргах сонирхол бий. Мөн ямар нэгэн продакшнтай хамтарч ажиллах хүсэл байгаа. Ямартай ч хоббигоо ч хөгжүүлнэ, мэргэжлээ ч сайн эзэмшинэ.
-Та ямар үедээ дуулах дуртай вэ?
-Би гунигласан, баярласан, бусдад хоолойгоо сонсгохыг хүссэн үедээ дуулах дуртай. Гунигласан үедээ өөрийгөө аргадаж, дуулна. Баярласан үедээ өөрийгөө баярлуулж, дуулна. Бусдад хоолойгоо сонсгохын тулд дуулаад өөрөөрөө бахархдаг. Дуу хөгжим намайг жаахан байхаас л эхлээд надтай хамт байсан. Иймээс миний бүх л цаг хугацаанд хамт байсан, хамгийн сайн найз минь.
-Танд дуу дуулахаас өөр хобби байгаа юу?
-Би чөлөөт цагаараа фото моделиор ажиллах дуртай. Дуу дуулахаас гадна зураг авхуулах маш их дуртай.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
(3).jpg)
| “MVP залуу” дууг дуулсан Д.Мэргэширтуяа: Дуу хөгжим миний амьдралын бүх цаг хугацаанд хамт байсан, хамгийн сайн найз минь |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |