Өсвөр насанд батга гарах, ямар нэгэн зүйлээс харшилж, цочромтгой болж, хацарт улайлт үүсэх, сэвх үүсэх зэрэг асуудал тулгардаг. Өсвөр насны охидын арьс арчилгааны талаар олон талын мэдээлэл байдаг. Харин хөвгүүдийн арьс арчилгааны талаарх мэдээлэл тэр бүр байдаггүй. Иймээс бид хувийн цахим хуудсаараа арьс арчилгааны талаар туршлага, зөвлөгөө дамжуулдаг Т.Зориг-Эрдэнийг онцоллоо.
-Сайн байна уу. Та хэзээнээс арьс арчилгаанд дурлаж эхэлсэн бэ?
-Сайн байна уу. Би яг хэзээнээс гэдгээ хэлж мэддэггүй. Нэг л мэдэхэд эргэлт буцалтгүй дурласан байсан. Анх бүтээгдэхүүн худалдаж авах мөнгөгүй бас ямар бүтээгдэхүүн авахаа сайн мэддэггүй байсан. Тиймээс олдсон тосоо түрхэж, нүүрээ хальт л цэвэрлэдэг байлаа. Яах вэ, заримдаа нүүрний маск тавьчихна. “Эрэгтэй хүүхдийн арьсанд болоод л явчихлаа” гэж бодсон. Гэтэл шилжилтийн нас минь болж, тосны булчирхай идэвхжилээ. Тэгээд л хэт хуурай арьс минь эсрэгээрээ хэл тослог болсон. Энэ үеэс л арьс арчилгааны талаар илүү сайн судалж, юу буруу, зөвийг ойлгож эхэлсэн дээ.
-Өсвөр насны арьс арчилгааны зөвлөмжөөс хуваалцах уу?
-Арьс арчлах нас нярайн зургаан сараас эхэлдэг. Үүнд ердөө гурван алхам хийхэд л хангалттай. Тодруулж хэлбэл цэвэрлэгээ, чийгшүүлэлт, хамгаалалт гэсэн дарааллаар арьсаа арчилна. Бид бага насны хүүхдийн арьсыг ямар нэгэн асуудалгүй гэж үздэг. Гэвч ихэнх хүн бага насандаа арьсаа арчлаагүйгээс болоод арьсандаа гэмтэл авчихдаг. Үүний нэгэн жишээ бол судас улайж гарч ирэх юм. Энэ өвчлөлийг одоо хүртэл бүрэн эмчлэх арга байдаггүй. Иймд дараах гурван алхмыг нас арьсны төрлөөсөө хамаарч зөв бүтээгдэхүүнээ тохируулан, заавал хийж байх хэрэгтэй шүү.
-Охид арьс арчилгаандаа төрөл бүрээр анхаараад байдаг. Харин хөвгүүд арьс арчлахдаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хүйсээр ялгахад би дургүй. Учир нь, бүтээгдэхүүн, хувцас болон өнгө хүйсгүй. Тиймээс хүйсээс үл хамаараан арьс арчилгааны дээрх гурван алхмыг хийхэд болно. Арьсны асуудалтай бол үндсэн арчилгааны алхмуудаас гадна нэмэлт арчилгаа шаардлагатай. Эрэгтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн гэхээр ихэнх орц нь алкахол, үнэртэн гээд муу орцууд байдаг. Иймд арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо орц найрлагыг нь сайн шалгаж аваарай.
-Таны хувьд өсвөр насныхны арьс арчилгаандаа гаргадаг алдаа юу гэж хардаг вэ?
-Гал тогоонд байх зүйлсээ зөвхөн ашиглах зориулалтаар нь нь ашиглахгүй байгаа нь буруу. Яагаад гэвэл сахар, зөгийн бол хольж нүүрээ үрээд, тараг, лимоны хүчил зуурч нүүрэндээ тавиад байвал арьсны асуудлыг шийдэх биш улам даамжруулдаг.
-Сүүлд нь өсвөр насны хөвгүүдэд зөвлөх арьс арчилгааны бүтээгдэхүүн бий юу?
-Олонх бүтээгдэхүүнийг нь өөрөө хэрэглэж үзээд үр дүнгээ өгсөн багц арьс арчилгааны бүтээгдэхүүн бий. Бүх бүтээгдэхүүн нь усан суурьтай болохоор ямар ч төрлийн арьсанд тохирно. Тэр бүтээгдэхүүний багц нь “Cloud nine” дэлгүүрийн “Men have skin too set” юм. Ямартай ч хөвгүүд маань эрэгтэй гээд хойш суулгүй өөртөө хайртай байгаарай. Арьсаа арчлаарай.

| Т.ЗОРИГТ-ЭРДЭНЭ: Арьс арчилгааны бүтээгдэхүүнд хүйс гэж байдаггүй |
|
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |