-Юуны өмнө “Парисын их дуулга 2022” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнд сайтынхаа уншигчдын өмнөөс баяр хүргэе. Тэмцээнд оролцохын тулд бэлтгэл сургуулилалтаа хэрхэн хийсэн бэ?
-Баярлалаа. Танай хамт олон болон Монголынхоо ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би 2021 оны есдүгээр сараас жүдо бөхийн шигшээ багт элсэж, бэлтгэл хийж эхэлсэн. Сая болдог тэмцээнд оролцохын өмнө Бүгд Найрамдах Узбекистан Улсад хамтарсан 14 хоногийн бэлтгэл хийсэн. Төлөвлөгөө ёсоор бол Португали Улсад очиж, барилдах байсан ч нислэг цуцлагдсан. Тиймээс Франц Улсыг зорьж, “Парисын их дуулга 2022” тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртлээ.

- Тамирчин хүний хувьд жиндээ орох хамгийн чухал байдаг. Тэгэхээр 48 кг-ийн жинд нэмж орсон уу, эсвэл хассан уу?
-Би тэмцээнд жингээ хасаж ордог. Бэлтгэлийн үеэр жин 51 кг байдаг. Бэлтгэлийн хувьд өглөө дэвжээний, үдээс хойш штанк буюу хүчний гэх маягаар долоо хоногийн зургаан өдөр нь бэлтгэл хийж, ням гарагт л амардаг. Заримдаа амрахгүй байх тохиолдол ч бий.
- Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ. Энэ тухай яриа дэлгэж болох уу?
-Би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1999 онд төрсөн. Айлын том нь, гурван дүүтэй. Ер нь багаасаа л эршүүд, хичээлээ хааяа тасалчихдаг, гэхдээ дуртай зүйлээ бол хэзээ ч хойш тавьдаггүй хүүхэд байсан.

Тамирчин хүний хувьд бэлтгэлээ сайн хийдэг. Багш нарын нүд хариулж бэлтгэлээ дутуу хийх нь өөрийгөө л хуурч байгаа гэсэн үг. Тиймээс бэлтгэлээ яс сайн хийдэг дээ
- Танай удамд чамаас өөр барилддаг хүн бий юү. Өөрөөр хэлбэл, бөхийн удамтай юу?
-Одоогоор байхгүй ээ. Гэхдээ надаас таван үе дээш Даншигийн их арслан Дампил гэж барилддаг хүн байсан тухай гэрийнхэн маань ярьдаг.
-Даншигийн их арслан Годон Дампил гэж хүний талаар хүмүүс үлгэр, домог мэт зүйлс их ярьдаг шүү дээ. Та энэ хүний талаар хэр сайн мэдэх вэ. Сонсож байсан домог, хууч яриа бий юү. Байгаа бол манай уншигчдад сонирхуулж болох уу?
- Хэзээнээс жүдо бөхөөр хичээллэсэн бэ?
-Хөвсгөл аймагт 2014 онд сургуулийнхаа биеийн тамирын багшийнхаа сургуулилалт дор бэлтгэл хийж байсан. 2017 онд Улаанбаатар хотод ирж, самбо бөхөөр өнгөрсөн оны есдүгээр сар хүртэл бэлтгэл хийсэн. Түүнээс хойш жүдо бөхийн спортод хүч үзэж явна даа.

- Жүдо бөхийн тамирчин болоход хамгийн их нөлөөлсөн, дэмжсэн хүн чинь хэн бэ. Эсвэл өөрийнхөө хүсэл, сонирхолд хөтлөгдсөн үү?
-Аав, ээж минь миний хүсэл, сонирхлыг дандаа дэмжиж, урам хайрладаг. Миний хувьд бөхийн спортоор хичээллэдэг учраас амжилт гаргаж, хүссэнээ хийж болох бүх төрлөөр хүчээ үзнэ гэж боддог. Үүн дээр минь “Имперо” ХХК-ийн захирал М.Энхтайван ах “Миний дүү жүдо бөхөөр хичээллээд үзээч. Амжилт гаргана даа. Чамд авьяас, бяр, ур байна. Одоо хичээллэх цаг чинь болсон" гэсэн нь их урам өгч, өнгөрсөн оны есдүгээр сараас жүдогоор хичээллэж эхэлсэн дээ.
Жүдо бол хүндлэлийн спорт. Тиймдээ ч өрсөлдөгч байна уу, дайсан байна уу хамаагүй толгой мэхийн ёслодог. Энэ бол ёс суртахууны, хүн ёсны хүндэтгэл

-Самбо бөхийн тамирчин байхдаа гаргаж байсан амжилтаасаа дурдвал?
-Би самбо бөхөөр “Залуучуудын дэлхийн аварга”-аас алт, хүрэл медальтай. Мөн 2019 онд Анатолий Харлампиевийн нэрэмжит “Самбо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээн” ОХУ-ын нийслэл Москва болсон. Тэр тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Би насанд хүрэгчдийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медальтай.
-Самбо, жүдо юугаараа ялгаатай вэ?
-Самбо бөхийн барилдаанд хөлд ордог бол жүдод хориглодог гэх мэт ялгаа бий. үудо бөхөөр хичээллээд удаагүй байтал өнгөрсөн оны арав, арваннэгдүгээр сард “Парис, Баку”-гийн их дуулга болсон. Тус тэмцээнүүдэд анх барилдсан болохоор ч тэрүү нэлээд туршлага дутсан. Сэтгэлзүйн хувьд тайван мөртлөө самбо барилддаг шигээ барилдах гээд байсан. Ер нь жаахан техник дутсан гэх юм уу даа. Тамирчин хүний хувьд бэлтгэлээ сайн хийхийг ямагт хичээдэг. Багш нарын нүд хариулж, бэлтгэл дутуу хийх нь өөрийгөө л хуурч байгаа гэсэн үг. Тиймээс бэлтгэлээ яс сайн хийж, өмнөх өөрөөсөө өөрчлөгдөхийг, сайжрахыг хичээдэг.
- Хэн гэдэг тамирчин шиг болохыг хүсэж мөрөөдөж, үлгэр дууиалал авдаг вэ?
-Тамирчид дэвжээн дээр барилдахад сэтгэлзүй их чухал гэж ярьдаг юм билээ. Сэтгэлзүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Би сэтгэлзүйн хувьд ер нь ямар ч тэмцээнд харьцангуй тайван байдаг. Тиймээс өрсөлдөгч тамирчнаасаа айгаад байдаггүй. Мөн өрсөлдөгч тамирчны чансаа, ранг ямар байх нь хамаагүй санагддаг. Бүгд л над шиг залуу тамирчин байсан шүү дээ.

- Их спортод амжилт гарахын тулд бэлтгэлээс гадна, ёс суртахууны хувьд баримтлах зарчим гэж бий. Энэ нь чинийхээр?
-Тамирчин болно гэдэг хүнийг хүндэлж сурахаас эхэлдэг. Жүдо бол хүндлэлийн спорт. Тиймдээ ч өрсөлдөгч байна уу, дайсан байна уу хамаагүй толгой мэхийн ёсолдог. Энэ бол ёс суртахууны , хүн ёсны хүндэтгэл.
- Ямар мэргэжилтэй вэ?
-Би “Идэр" их сургуулийг цэцэрлэгийн багш мэргэжлээр төгссөн. Жүдо бөх гэлтгүй барилдах бол миний хобби байсан. Одоо бол барилдах нь миний ажил болсон. Тиймээс ч эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй байх. Хэрвээ ажиллахаар бол 40 нас хүрээд ч юм уу ажиллах байх гэж бодож байна.
- Өрсөлдөгч бөхөө хэрхэн судалдаг вэ?
-Судалгаа хийх нь маш чухал. Би өмнө нь нэг их судалгаа хийдэггүй байсан. Сая “Парисын их дуулга 2022” тэмцээнд оролцохдоо өрсөлдөгч тамирчныхаа дүрс бичлэгүүдийг үзэж, барилдах арга, техник боловсруулсан. Харин Солонгосын бөхийг давчихаад дараагийн барилдаандаа судалгаа хийж чадалгүй дэвжээнд гарсан. Өөрийгөө хожно, давна ч гэж бодоогүй.
-Тэгээд яасан бэ?
- Бэлтгэл хийснийхээ хэрээр сайхан барилдъя л гэж бодсон, давсан. Харин алтан медалийн төлөө өрсөлдсөн тамирчин надаас илүү туршлагатай байсан. Ахиад жаахан туршлага суухаараа түүнийг давна аа. Би 2024 оны олимпод алтан медаль авахын төлөө одооноос бэлтгэлээ хийж байгаа.
-Барилдахаас гадна ямар хоббитой вэ?
- Бүжиглэх дуртай. Би барилдахдаа нэлээд хатуу. Тиймээс уян налархай, хөдөлгөөний эвсэлтэй болохын тулд бүжгийн спортоор давхар хичээллэдэг. Бүжиг бол миний хобби, барилдах нь миний ажил, зорилго гэх юм уу.
-Ирээдүйн тэмцээнүүд, 2024 оны олимпод чинь амжилт хүсье. Цаг гарган ярилцлага өгсөнд баярлаа.
-Баярлалаа.

| "ПАРИСЫН ИХ ДУУЛГА-2022"-ЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Б.БААСАНХҮҮ: 2024 оны олимпоос алтан медаль хүртэхийн төлөөх бэлтгэлдээ гарсан |
|
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
Т.Түвшинтулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ
2026-02-15 20:43:23
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна
2026-02-15 17:38:54
2026-02-15 15:39:21
Уран сайхны гимнастикийн “АЛДАР-80” тэмцээн эхэллээ
2026-02-15 15:26:20
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
2026-02-15 14:54:50
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
2026-02-15 12:17:10
Казахстаны уран гулгагч М.Шайдоров өвлийн олимпоос алтан медаль хүртлээ
2026-02-15 10:32:24
Б.Хулан, М.Энхбилэг нар Европын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2026-02-15 09:59:19
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-02-15 07:51:36
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-15 07:13:21
А.Амин-Эрдэнэ “No-Gi” төрөл улсын аваргаас алтан медаль хүртжээ
2026-02-15 07:10:00
Инкүши Ж.Энхсоёл хөнгөн бэртэл авч тоглолтоос чөлөөлөгджээ
2026-02-15 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-15 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-15 07:00:00
ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС...
2026-02-15 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-02-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |