• Өнөөдөр 2025-07-12

МУГЖ Б.БАТЦЭЦЭГЛЭН: Эмээгээ, багш нараа, нутаг усныхнаа, гэр бүлийнхнийгээ баярлуулж чадсандаа бахархал дүүрэн байна

2025-07-10,   320

      Монголын ардын язгуур урлагийн нэгэн тод од болох уртын дуучин Батсайханы Батцэцэглэн Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх хүндтэй цолоор шагнагдлаа. Өдгөө 10 гаруй жил урлагийн тайзнаа амьдрал, сэтгэл зүрхээ зориулж, өв соёлоо хадгалж үлдэх, түгээн дэлгэрүүлэхийг хүссэн түүний хөдөлмөр, үнэт дурсамжууд энэ шагналд хүргэсэн билээ. Тэгвэл бид түүнтэй холбогдож өөрийнх нь баярын сэтгэгдэл болон уран бүүтээлийнх талаар яриа өрнүүлсэн юм.

Тэрбээр “Нүүдэлчдийн өв соёлоо хадгалж, түгээн дэлгэрүүлж байгаа ардын залуу уран бүтээлчиддээ өгч буй шагнал хэмээн харж байна. Би нутгийнхаа хүмүүсийн дуу хоолой болсон уран бүтээлч шүү дээ” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

     Б.Батцэцэглэн нь 2013 онд МУГЖ Б.Батболд багшийн удирдлага дор уртын дуучны мэргэжлээр суралцаж, өдгөө Үндэсний урлагийн их театрт МУГЖ Н.Амгалан багшийн гарын шавь болон уран бүтээлээ туурвиж байна. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд өссөн түүний бага насны сэтгэлгээ, хээрийн талын агаар, морь унасан дурсамж нь монгол дууны амин сүнсийг өгдөг гол хүчин зүйл гэдгийг өөрөө онцолдог билээ.

Би нутаг орныхоо дуу хоолой болсон уран бүтээлч

Ардын болон уртын дуучин болоход ихээхэн нөлөөсөн хүн бол түүний эмээ Нансал бөгөөд “Хамгийн анх эмээ минь ‘Идэр жинчин’ уртын дууг зааж өгч байсан. Тухайн үед хүүхэд байсан болохоор зүгээр л гоё дуу сурч байна гэж бодож байлаа. Гэвч энэ л эхлэл намайг өнөөдрийн шагнал хүртэх замд хөтөлсөн” гэж тэрбээр дурсав.

      Аав нь дуу хөгжмийн багш, ээж нь дуулдаг хүн байсан нь хөгжмийн ертөнцөд хөтөлсөн, уртын дуу, ардын дуу хоёрын холимгийг амьдралдаа шингээж өгсөн бол түүний морин хуурч нөхөр нь уран бүтээлийн ар талыг дааж, цэгцтэй, урт зам руу түлхсэн чимээгүй хүч байжээ. Одоо тэрбээр чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй болох пянзны баярын үеэр ардын дууны пянз, номыг нэгэн зэрэг хэвлүүлж буйгаа дуулгалаа. Энэхүү номонд пянзанд орсон арван уртын дууны үүсэл, утга, түүхэн тайлбар, мөн төгөлдөр хуурын нот хүртэл багтсан бөгөөд ардын урлагаар суралцаж буй залуу уран бүтээлчдэд зориулж гаргаж байгаа хэмээн цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөгөө ярьсан юм. Ардын дуу бол тухайн үндэстний байгаль дэлхийгээ хэрхэн шүтэн дээдэлдэг, амьдралын хэв мая, эцэг эх, үр хүүхдээ хайрлах хайрыг нэвт харуулдаг билээ.

Намайг муулсан ч миний эр зориг мохоогүй. Харин ч урагшлах хүч өгч байгаа

 “Уран бүтээлч хүн үргэлж сайн сайхан хэлүүлнэ гэдэг бол боломжгүй зүйл. Хэдий намайг шүүмжилж байгаа ч гэсэн миний урам зориг мөхөхгүй, шантрахгүй” хэмээн тэрбээр баярт мөчийнхөө ард өөрийг нь тойрсон шүүмжлэл, магтаалын аль алиныг хүлээж авсан гэдгээ нуусангүй.

     Тэрбээр “Баян монгол”, Ардын дуучин Б.Алтанжаргалтай хамтарсан "Сүнжидмаа", "Алгирмаа”, “Үлэмжийн чанар”, “Солонго”, “Нуун заяа”, “Хоёр сэтгэл”, “Журай гэлдэн”, “Хандармаа” зэрэг Монгол ардын богино болон уртын дууг өөрийн донж, хэв маягаар дуулдаг бөгөөд уран бүтээлээ орчин цагийн өнгө аястай хослуулан туурвидгаараа онцлогтой билээ. Түүний хувьд ардын тэр дундаа уртын дуунд Монгол түмний ертөнцийг үзэх үзэл шингэсэн байдаг бөөгөөд дайчин, бадрангуй зан чанар аялгуунд нь энэрэлгүй үзэл нь үгэнд нь байдаг гэсэн.  

     Суурин соёл иргэншил хөгжихийн хэрээр ардын болон уртын дуу сонсох хүмүүс багассаар байгаа. Энэ тухай тэрбээр “Залуу үедээ түгээн дэлгэрүүлж, энэ сайхан ардын урлагаа алдахгүй байхын төлөө л хичээн, уран бүтэлээ хүргэхийг зорьдог. Одоо бол амьдрах орчин өөрчлөгдөж, дэлхий нийт даяаршиж байгаа гэдгээрээ мэдээж өөр байна. Дээр үед бол мал аж ахуйгаа эрхэлж, хангай дэлхийтэйгээ илүү ойр шүтэлцээтэй байсан нь уламжлалт дуу, хууртайгаа ойр байх нэг үндэс байсан. Харин өдгөө бол хөдөө талаасаа улам холдож, суурин газарт амьдрах тусмаа ардын болон уртын дуунаасаа хөндийрч байна. Тэгэхээр ийм нэг шилжилтийн дунд монгол өв уламжлалаа гээхгүйг хичээж өөрийн уран бүтээлээ туурвиж байна” хэмээж байсан. Үнэхээр ч хичээнгүй, ардын болон уртын дуу хуураа хадгалж, түгээн дэлгэрүүлэх чинь сэтгэл нь олон сайхан уран бүтээлээс нь харагддаг билээ.

 

 

 


МУГЖ Б.БАТЦЭЦЭГЛЭН: Эмээгээ, багш нараа, нутаг усныхнаа, гэр бүлийнхнийгээ баярлуулж чадсандаа бахархал дүүрэн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-11 02:18:42
    Пүүгий: Энэ дуучныг 1 өөрийн хувь уран бүтээл хийгээгүй гээд байх юм. Тэгвэл ардын дуу, зохиолчгүй дуу дуулсан хүнд цол тэмдэг олгохгүй гэсэн хууль батлуулна уу. Хаана ч баталгаагүй дуу дуулж болохгүй гэсэн хуулиа батлуулна уу. Одоо бүр дуу ч дуулж болохоо болхинуу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-11 00:08:06
    sdf: haltar ******** vee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-10 14:23:30
    Bat: gawiyagui guilagin gawiyat
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188