БНСУ-ын нийслэл Сөүл хотын И Те Вон дүүрэгт сүнсний баярын жагсаалд оролцож байсан иргэд нэгнээ шахаж, дарж унасны улмаас 151 хүний амь эрсдээд байна. Ослын талаар дүүргийн гал түймэртэй тэмцэх албаны дарга Чой Сон Бум “Амиа алдагсдын олонх нь залуус байна. Мөн 80 гаруй хүн хөнгөн, хүнд хэлбэрээр бэртэж, гэмтсэн” гэжээ. Тус ослын нөхцөл байдлын талаар сүнсний баярт оролцсон монгол оюутнууд болох О.Намуунаа, С.Хонгорзулаас тодрууллаа.
-Та хоёрын биеийн байдал ямар байна. Одоо нөхцөл байдал хэр байна вэ?
-Бид хоёр ямар нэгэн гэмтэл аваагүй ээ. Учир нь И Те Вонд болсон сүнсний баярт оролцсон ч гэсэн осол болсон газраас зайдуу байж таарсан. Тухайлбал, хүмүүс төв зам руу явж байхад төв замынх нь урд бид байсан. Одоогоор нөхцөл байдлын талаар мэдээ хараад л байж байна.
-Өчигдөр яг юу болсон бэ?
-И Те Воны гудам нь нарийхан бас уруу замтай. Урд хэсэг нь унаж байж байхад хүмүүс урагшилж түлхээд, дарсан. Хэт жижиг газар, олон хүний бөөгнөрөл үүссэн болохоор хоорондоо үл ойлголцсоноос болоод ийм харамсалтай үйл явдал болсон байх. Солонгос хэлэнд "Хойшоо яваарай" гэдэг үг нь "Түлх,түлх" гэсэн үгтэй адилхан сонсогддог. Уг нь урд байсан хүмүүс "Хойшоо яваарай" гэж орилсон боловч хойгуур байсан хүмүүс "Түлх, түлх" гэж ойлгоод хойноос нь түлхээд байсан юм шиг байна лээ.

-Алдартай хүн ирээд, түүнийг харах гэж олноороо урагшлах болсон гэсэн. Тэр нь яг ямар хүн байсан юм бол?
-И Те Вон гудамд алдартай DJ ирээд хөгжмөө тоглуулж байсан. Тэр хүнийг харах гээд яг тэр хэсэг рүү бөөнөөрөө урагшилж, олноороо шахцалдах болсон юм шиг байна лээ. Гэхдээ тухайн DJ гэхээсээ илүү гудам нь нарийхан бөгөөд төв замын хажууд болохоор шахцалдахаас өөр аргагүй.
-Солонгосчууд сүнсний баярт жилийн жилд их ач холбогдол өгдөг үү?
-Үгүй ээ. Ковидын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хүмүүс уг баярыг хоёр жилийн хугацаанд тэмдэглэж чадаагүй болохоор ингэж олноороо цугларсан байх. Мөн И Те Вонд гадаад хүмүүс их амьдардаг бас янз бүрийн үйл ажиллагаа явагддаг. Мөн шөнийн цэнгээний газар ч их байдаг.
Саяхан гадаа орчинд маск зүүхгүй байхыг зөвшөөрсөн. Иймээс анх удаа маскгүй гадаа орчинд хийж байгаа болохоор өмнө нь цуглаж байгаагүй олноороо цугларсан байх.
-Тэр баярын эргэн тойронд Монголчууд хэр олон байсан бэ?
-Ер нь бол И Те Вонд гадаад хүмүүс олон байдаг. Тэр тусмаа монголчууд. Гэхдээ өчигдөр “Тоонот” болон дуучин “Амра”-гийн солонгос дахь тоглолт болсон болохоор сүнсний баярт цөөн монгол хүн оролцсон. Сонирхсон байдлаар үзэх гэж хэдэн хүмүүс л очсон байх. Бид ч гэсэн Солонгост сүнсний баяр ямар болдгийг сонирхоод л очсон. Ослын газраас зайдуу байсан ч бидний өмнө хүмүүс амиа алдаж байхыг харсан болохоор их хэцүү байсан.

-Яг амь насаа алдаж байхад нь хажуугаас нь харсан гэж үү. Их цочирдсон байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Яг бидний урд амь насаа алдсан хүмүүсийг даавуугаар бүтээж байсан. Өмнө нь киноноос л харж байсан зүйлээ бодитоор харахад итгэхэд бэрх байлаа. "Тэр хүмүүс баяр тэмдэглэх гэж байгаад л амь насаа алдсан" гэж бодохоор хоолой зангираад л явчихсан. Хүн нас барж байхад солонгосчууд баяраа тэмдэглэсээр байсан нь эвгүй санагдсан. Ямартай ч их хүнд үйл явдал болж байсан болохоор төд удалгүй гэртээ харьсан. Тус баярт оролцсон хүмүүсийг цагдаа нар гурван цагт тарааж, дууссан гэсэн.
-Монгол элчин сайдын яамнаас нөхцөл байдлын талаар холбогдож байна уу?
-Элчин сайдын яамнаас холбогдоогүй. Их сургуулиас маань л холбогдож, биеийн байдлын талаар асуусан.
-Солонгосын засгийн газраас ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Солонгосын Засгийн газар ойрын хугацаанд болох бүх олон нийтийн баяр, арга хэмжээг цуцалж байгаа.

| БНСУ-Д СҮНСНИЙ БАЯРТ ОРОЛЦСОН ОЮУТНУУД: Хүн нас барж байхад солонгосчууд баяраа тэмдэглэсээр байсан |
|
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |