Монголын Криминологичдын холбооноос өчигдөр “Хүндэт ерөнхийлөгчийн од” хэмээх шагналыг анх удаа гурван хуульчид гардуулсан юм. Тэдний нэг нь гавьяат хуульч, доктор, профессор Н. Жанцан байлаа. Түүнтэй баярын сэтгэгдлийг нь хуваалцахаас гадна цөөн асуудлын хүрээнд ярилцлаа.
-Танд “Хүндэт ерөнийлөгчийн од” хэмээх шагнал хүртсэнд нь баяр хүргэе. Монголын Криминологичдын холбооны хийж хэрэгжүүлдэг ажлын талаар ярьж өгөөч?
-Баярлалаа. Монголын Криминологичдын холбооноос хүндэт ерөнхийлөгч нараа тодорхойлж, шагнаж байгаад талархаж байна. Монголын Кримнологичдын холбооны үүсэл криминологийн шинжлэх ухаантай шууд хамааралтай. Криминологийн шинжлэх ухаан гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй болгоход чиглэгдсэн байгууллага. 48 жилийн өмнө буюу 1973 онд Монгол Улсад анхны Криминологийн хүрээлэн гэмт хэргийн шалтгаан судлах хүрээлэн байгуулагдсан. Би энэ хүрээлэнгийн анхны ажилтан, секторын эрхлэгчээр ажиллаж байлаа. Бидэнд шинжилгээ, судалгааны ажлаа эхлүүлэх үед ОХУ-ын эрдэмтэн багш нар шинжлэх ухааны арга зүй онолын мэдлэг өгч байсан. Криминологийн хүрээлэн байгуулагдсанаас хойш шинжлэх ухааны томоохон бүтээлүүд хийснээр зогсохгүй хуулийн боловсон хүчнийг бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан.
.jpg)
-Монгол Улсын Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв гэж зарим хуульчид ярьж байна. Хуулийн шинэчлэлийн хүрээнд шинэ Засгийн газраас ямар хүлээлттэй байна вэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орж, жил хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Тийм учраас Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах болоогүй, боломжгүй. Би Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлахад Улсын бага хурлын гишүүн, Ардын их хурлын депутат байлаа. Тухайн үеийн Үндсэн хууль дэлхийн жишигт дөхсөн сайн хууль байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрчлөх, нэмэх зүйл байлаа. Харин одоогийн Засгийн газар, УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй. Энэ нь Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй. Харин шинэчилсэн хуулийн хэрэгжилт, шинжлэх ухааны үндэслэлээр монголын нөхцөлд хэрхэн зохицож байгааг судалж, энэ хүрээнд Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны судалгааны ажил хийх ёстой.
-Таны хувьд Үндсэн хуулийн дараагийн нэмэлт өөрчлөлтийг хэзээ хийх боломжтой гэж үзэж байна вэ?
-Бид 8-10 жилийн дараа Монгол Улсын Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах тухай бодох хэрэгтэй. Аль нэг Засгийн газар, УИХ өөрсдийнхөө санаа бодолд нийцсэн хууль боловсруулах боломжгүй. Энэ нь нэг намын хийдэг ажил биш. Монголын судлаач, эрдэмтдийн ул суурьтай судалгаа, парламентийн зөвшилцөлд тулгуурлаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой.

-Ерөнхийлөгчийн хуулийн тухай хуулийн талаар та ямар үзэл бодолтой байна вэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодорхой заасан. Ерөнхийлөгчийн үзэл баримтлал Үндсэн хуульд нийцэх ёстой. Үндсэн хуульд ороогүй эрх мэдлийг Ерөнхийлөгчид олгохгүй байх дэлхийн жишиг бий. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч онцлогтой. Гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдэл эдлэхгүй. Зөвхөн ард түмний эв нэгдэл, хуулийн хэрэгжилт, шинээр гарч буй хуульд хориг тавих тодорхой заалт бий. Ерөнхийлөгч гадаадын улс оронд монголыг төлөөлөх, Монгол Улсын нэрийн өмнөөс хуульд заасан тодорхой чиглэлийн хүрээнд зарлиг, захирамж гаргадаг албан тушаалтай.
-Монголын Криминологичдын холбооноос гэмт хэргийн шалтгааныг судалж, урьдчилан сэргийлдэг. Сүүлийн үед манай улсад ямар гэмт хэрэг түгээмэл гарч байна вэ?
-Манай улсад сүүлийн жилүүдэд гэмт хэрэг нэмэгдэж байна. Үүнээс гадна шинэ төрлийн өмнө нь гарч байгаагүй гэмт хэрэгт түгээмэл.
Тухайн гэмт хэрэгт нь агуулга, шинж чанарын хувьд ондоо болсон. Тухайлбал, сүүлийн үед мансууруулах бодис хэрэглэх гэмт хэрэг хүрээгээ тэлж, нуугдмал гэмт хэргийн тоонд бүртгэгдэж буй.
Тийм учраас гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг тухайн цаг үе, улс орны нөхцөл байдалтай нь харьцуулж, чухам яагаад гэмт хэрэг ихсэх болов, юунаас болов гэдэг судалгааны дүнд мэдэх боломжтой.
-Мансууруулах бодис хэрэглэхээс гадна ямар гэмт хэрэг түгээмэл байна. Гэмт хэрэг ихсэх нь олон хүчин зүйлээм хамааралтай байх?
-Хууль бусаар ан амьтан хил давуулах, мөнгө угаах нь шинэ төрлийн гэмт хэрэгт ордог. Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд мөн нэмэгдэж байна. Судалгааны ажлын хүрээнд мөнгө угаах гэмт хэрэг яагаад нэмэгдэх болов, шалтгаан нөхцөл нь юу байв. Яаж таслан зогсоох вэ гэдэг нь криминологийн шинжлэх ухааны асуудал. Одоогоор Криминологичдын холбоо хэдэн том сэдэв дээр гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухааны үндсийг судалж, ажиллаж байгаа.

Гэмт хэрэг ихсэх нь нийгмийн ёс суртахуун доголдож, нийгэм өвчилж байна гэсэн үг. Ажилгүйдэл, ядуурал зэрэг шалтгаанаас болж гэмт хэрэг гардаг. Тиймээс хуульчдаас гадна улс төрийн бодлогоор гэмт хэргийг багасгах боломжтой.
-Шинэ төрлийн гэмт хэрэг их гарч байгаа гэлээ. Энэ нь нийт гэмт хэргийн хэдэн хувийг эхэлж байна вэ?
-Монгол Улсад хулгай болон шунахайн төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлдэг. Дараа нь согтуурсны улмаас танхайрах гэмт хэрэг орно.
-Хэв шинжээ өөрчлөн үйлдэж буй гэмт хэргийг хэрхэн илрүүлж байна вэ. Үүнд судалгаа шинэчилгээ хэрхэн нөлөөлдөг вэ?
-Тухайн гэмт хэргийн онцлог үүсэл юунаас болж байгааг криминологийн шинжлэх ухаанчид болон бусад байгууллага, МУИС-ын Хууль зүйн чиглэлийн багш судлаачид, цагдаагийн байгууллагатай хамтран, дүгнэж гаргадаг. Дэлхийн улс орнууд гэмт хэргийг хэрхэн шийдэж байна, үүний эсрэг юу хийх вэ гэдгийг судалдаг. Аливаа гэмт хэргийг тоон үзүүлэлтээр бус хувийн жингээр судалдаг юм шүү дээ.
| Гавьяат хуульч Н.Жанцан: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь нэг намын хийх ажил биш |
|
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |