Түүний дархан мэх баруун, зүүнгүй шахаж, татах гэнэ лээ. Харин хэдхэн хоногийн өмнө Жүдогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхдээ тэрбээр голлож тэврээд татжээ. Энэ хэдэн мэх нь түүний бусдаас ялгарах онцлог, дараагийн амжилтад хүрэх эхлэл байх. Тэр бол Монголын жүдо бөхийн холбооны Үндэсний шигшээ багийн гишүүн, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү. Тэрбээр Будапешт хотоос хараахан ирээгүй байгаа билээ. Харин түүний ижий, аав Завхан аймгийн Нөмрөг суманд хүүгээ ирэхийг нь тэсэн ядан хүлээж сууна. Тэдний баярын сэтгэгдлийг нь хуваалцаж, Ё.Басхүүгийн ээж Д.Батчимэгтэй ярилцлаа.
-Таны хүү Ё.Басхүү жүдогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Та бүхний хөл газар хүрэхгүй баярлаж байгаа даа?
-Хүүгээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэхэд нь аавтай нь хамт доголон нулимстай, алга ташаад, телевизийнхээ өмнө зогсож байлаа. Хүүгийн минь хүсэж байсан амжилт учраас гэр бүлийнхэн, хамаатан садан, нутгийн зон олон, улс даяараа баярлалаа. Энэ бол хүн бүрд тохиохгүй ховор хувь заяа гэж бодож сууна даа.
-Та хоёр хүүгээ барилдахад нь өмнөөс нь баярлаж, бярдаж магад айж, сандардаг байх даа?
-Би хүүгээ барилдахаар хачин их догдолж, сандардаг. Харин аав нь их тайван хүн дээ. “Эх хүний сэтгэл халирдаг” гэдэг учраас би хүүхдээ барилдаж байхад нь хардаггүй. Хүүгээ дэвжээн дээр гарахтай нь зэрэгцээд хувинтай сүү барьчихсан, гадаа сүү өргөөд зогсож байдаг. Бүр өдөр, шөнө, үүр, цүүрээр ч хамаагүй шүү. Сая ДАШТ-д барилдахад нь би маш тайван байсан. Бүр барилдаж байх хооронд нь зүүрмэглээд сэрсэн. Би тийм л тайван байсан гэсэн үг. Миний сэтгэл тайван байхаар хүү минь сайн барилдсан юм болов уу гэж бодож байгаа. Энэ барилдааны үеэр аав нь сандраад, би тайван байлаа. Манай хүн намайг унтсаныг гайхаад байгаа шүү дээ.

-Та хоёр хүүтэйгээ тэр оройдоо ярьж чадсан уу, хүү нь юу гэж байна вэ?
-Манай хүү ээж амьтай.
Тэмцээнд явахдаа “Ээжийгээ харчихаад явахаар бяр ордог юм” гэж хэлдэг. Сая ДАШТ-д явахад нь цар тахлын улмаас уулзах боломжгүй байлаа.Тийм учраас гар утсаар дүрсээ харж ярьсан. Тэмцээндээ орж, медаль авчихаад утсаар ярихдаа “Аав, ээж хоёртоо хайртай шүү. Та хоёр минь эрүүл, саруул байгаарай. Хүү нь сайн барилдсан” гээд баяр хөөртэй ярьсан.
-Одоо ч та хоёр хүүтэйгээ уулзах гэж тэсэн ядан хүлээж суугаа даа. Хүү нь хэзээ ирэх сурагтай байна вэ?
-Манай том хүү бид хоёрыг авахаар ирчихсэн байгаа. Бид ням гарагийн өглөө хот руу явна. Хүү минь энэ сарын 13-аас ирэх байх. Тэр өдрийг л тэсэн ядан хүлээн сууна даа.

-Таны хүү багадаа ямар зан араншинтай хүүхэд байв?
-Ё.Басхүү эрх дураараа, сэргэлэн хүүхэд байсан. Өөрийнхөө дурласан ажилд улайрдаг. Хүн хэчнээн хориод ч дийлдэггүй, зоргоороо хүүхэд байсан. Одоо ч энэ зан нь хэвээрээ. Би заримдаа эмнэлэгт үзүүлэхээр ирэхэд ах нар нь “Чи өнөөдөр ээжийг дагуулаад эмнэлэг яваад үзүүлчихээд ир” гэхэд “Би бэлтгэлээ хэзээ ч таслахгүй” гээд уйлаад бэлтгэлдээ явдаг байсан шүү дээ. Намайг бие өвдөөд эмнэлэгт үзүүлэх гээд ирчихсэн байхад хүртэл бэлтгэлээ таслахгүй гэж гүрийдэг. Тийм л тууштай хүүхэд шүү дээ, миний хүү. Багаасаа хурдан морь унаж, өссөн. Хичээл номдоо сайн хүүхэд байгаагүй. Гэхдээ спортод сайн, сонирхолтой байсан. Нэг удаа Увс аймгийн хөнгөн атлетикийн н.Батчулуун багш УАШТ оролцох хүүхдүүдээ манайд хооллочихоод “За, хүүхдүүдээ Ё.Басхүүтэй хамт уралдаад ир” гэтэл хүү минь тэдэнтэй хамт уралдаад түрүүлсэн. Багш нь “Бэлтгэл хийгээгүй хүүхэд гүйцэхгүй байгаа юм чинь, та нар тэмцээнд орох хэрэг байна уу, буцдаг ч юм билүү” гээд инээлдэж байлаа.

-Ё.Басхүү унаач хүүхэд байжээ. Баяр наадмаар олон морьд хурдлуулж, наадамчин олныг баярлуулдаг байжээ?
-Миний хүү адуунд их хайртай. Багадаа хашсан адууны хажуугаар зүгээр өнгөрч чаддаггүй, хашаан дээрээс хараад, ажиглаж суудаг хүүхэд байсан. Тийм их моринд хайртай гэсэн үг. Манай хадам аавын унаган борлог азарганаас хурдан морь их гарсан. Сүүлд нь манайх Хөвсгөлийн Цэцэрлэгээс хурдны халтар азарга худалдан авсан. Тэр азарга маань олон жил аймаг, сумдын наадам, ойн баяраар дандаа айргийн тавд хурдалдаг байлаа. Манай гурван хүү гурвуулаа хурдан морь унадаг байсан. Басхүүг оюутан болсноос хойш морь уяхаа больсон доо.
-Таны хүү дэлхийн хэмжээний бөх болоход юу нөлөөлсөн гэж бодож байна. Анх та бүхэн барилдуулах дуртай байв уу?
-Бид хүүхдүүдийнхээ хэнд нь ч “Чи барилд, бөх бол” гэж хэлж байгаагүй. Ё.Басхүү өөрийнхөө сонирхлоор бөх болсон. Ерөнхий боловсролын сургуульд байхдаа барилддаг, аймаг, сум, бүсийн уралдаан тэмцээнд байнга явж, амжилт гаргадаг байсан. Тэгээд Биеийн тамирын дээд сургуульд дасгалжуулагч багшийн ангид суралцаж, бэлтгэлтэй гээд өдөр бүр цүнх үүрээд явдаг хүүхэд байв. Тэр үед нь бид ойшоодоггүй, байсан. Өөрөө дуртай болохоор нь хорихгүйгээр явуулдаг байлаа.
.jpg)
-Танд болон таны нөхөрт бөхийн удам бий юү?
-Манай талд алдар цуутай, цол хэргэмтэй бөх байгаагүй ч морь, мал чихдээд зогсоочихдог хачин бяртай хүмүүс байсан юм билээ. Манай нутгийн хөгшчүүл энэ тухай ярьдаг. Түүний нэг бол миний авга ах Авир. Бид нар “Хар ах” гэж авгайлдаг байсан юм.Том биетэй, шүдээ хавирдаг, харц, байгаа байдлаас нь хүмүүс айдаг байсан юм гэсэн. Би бага байсан болохоор төдийлөн сайн санадаггүй. Манай нөхрийн өргөж авсан аавынх нь нагацынх нь хүүхэд Улсын гарьд М.Баяржавхлан шүү дээ.
-Та Завхан аймгийн Нөмрөг сумын унаган хүн үү?
-Миний хань энэ сумын унаган иргэн. Би Увс аймгийн харьяат. Бид энэ суманд 1993 онд Басхүүг найман сартай байхад нь суурьшсан. Түүнээс хойш суурин амьдарч байна. Би гурван хүү төрүүлж, хоёр охин, нэг хүү өргөж авсан. Том ах Ё.Ууганбаяр нь төрийн тусгай хамгаалалтад ажилладаг. Дунд ах Ё.Улсболд нь аймгийн начин цолтой. Одоо цусны төвд тасгийн эрхлэгчээр ажилладаг. Манай хүүхдүүд бүгд бөхөд сонирхолтой, барилддаг байсан.

-Та гурван хүү төрүүлсэн мөртлөө яагаад хүүхдүүд өргөж авсан юм бэ?
-Миний хань айлын өргөмөл хүүхэд. Доороо нэг өргөмөл дүүтэй. Хүн хөгширч, өтлөхөд олон хүүхэдтэй байх сайхан юм байна гэж бодож, хамаатнуудаасаа гурван хүүхэд өргөж авсан. Би охин хүүхэдгүй болохоор хоёр охин өргөж авсан юм. Хамгийн бага нь 19 настай. Энэ жил нэгдүгээр дамжаагаа төгссөн.
-Хүүдээ яагаад Ё.Басхүү гэх нэр хайрласан юм бэ?
-Манайх хоёр хүүтэй байсан болохоор аав нь Ё.Басхүүг гэдсэнд байхад “Охин байгаасай” гэж ярьдаг байсан. Гэтэл хүү төрсөн болохоор нь Ё.Басхүү гэж нэр өгсөн юм аа.
-Та хүүгээ уралдаан тэмцээнд явахад нь юу захиж, хэлдэг вэ?
-Би хүүдээ “Бэртэл, гэмтэлгүй сайн барилдаад ирээрэй” гэж захидаг. Түүнээс биш медаль аваад ирээрэй гэж хэлж үзээгүй. Тамирчин хүнд бэртэл, гэмтэл бол хамгийн том зовлон гэж боддог. Гар, хөлийнх нь үе хоёр, гурваараа мултарчихсан, түүнийгээ даавуу, лентээр ороочихсон байхыг нь харах өрөвдмөөр байдаг юм.
| Ё.БАСХҮҮГИЙН ЭЭЖ Д.БАТЧИМЭГ: Би хүүгээ барилдахаар сүү өргөөд, гадаа зогсдог |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |