• Өнөөдөр 2025-06-13

Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөг Увс аймагт сүндэрлүүлнэ

2025-05-19,   753

             Увс аймгийн "Ойрад" театрын өмнө Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөг сүндэрлүүлэхээр болжээ. Энэхүү ажлыг тус аймгийн Өндөрхангай сумын Нутгийн зөвлөлөөс түүхт 100 жилийнхээ ойн хүрээнд санаачлан зохион байгуулж байгаа аж. Мөн Өндөрхангай сумын Соёлын төвийг Г.Түмэндэмбэрэл агсны нэрэмжит болгожээ. Г.Түмэндэмбэрэл агсныг бид "Туулын урсгал шөнөдөө сайхан", "Хөх торгон дээл", "Торгоны хээ" тэргүүтэй дуугаар нь мэдэх билээ. Түүний талаарх УСНЫ ТУНГАЛАГ ТАМИРЫН ГОЛД ХҮРГЭЖ, ТОРГОН ДОЛГИО ХАЯЛАН МЯРАЛЗСАН ТУУЛЫН ХӨВӨӨНД УДТАЛ СААТУУЛДАГ АРДЫН ЖҮЖИГЧИН Г.ТҮМЭНДЭМБЭРЭЛ нийтлэлийг уншиж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
 
 

Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөг Увс аймагт сүндэрлүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188