Жүжигчин Х.Баярмаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүнийг бид "Сүүлчийн бүжиг", "Аюултай харилцаа", "Нинжин сэтгэл", "Хиртээгүй сарнай", "Баян боол" зэрэг олон сайхан киноны дүрээр нь мэднэ. Мөн "Орфей" театрын найруулагч М.Батболдын 2021 онд тайзнаа найруулан тавьсан Оросын алдарт зохиолч Ф.М.Доестовскийн "Гэм зэм" пост драмын жүжгийн Дунягийн дүрийг бүтээсэн билээ. Аав, ээжийгээ даган кино натурт очдог байсан бага наснаасаа тэр урлагт дурлаж, жүжигчин, найруулагч болохоор шийджээ. Тиймдээ ч АНУ-д таван жил зохиолч, найруулагч мэргэжлээр сурч, өдгөө олон сайхан бүтээлд ажиллаж байна. Түүнээс гадна ямагт өөрийгөө сорих дуртай эл уран бүтээлч "Яг түүн шиг-2022" шоунд оролцож дуулах авьяасаа дэлгэсэн. Мөн "Бурхны авралаар чи ирлээ" шоуны уран бүтээлчээр ажилласан билээ.
Тэрбээр манай сайтад өгсөн "Хэчнээн авьяастай байлаа гээд хөдөлмөрлөхгүй бол хэзээ ч амжилтад хүрэхгүй" ярилцлагадаа "Миний хувьд хамгийн сайхан бүсгүй, хамгийн сайн найз бол ээж. Ээжээсээ алхам тутамдаа үлгэр дуурайл авч, бахархан суралцдаг. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн дотроосоо гэрэлтдэг гэж боддог. Дотроо үргэлж сайн, сайхан бүхнийг боддог, бусдад сайхныг хүсдэг хүн хамгийн сайхан. Эмэгтэй хүн болгон дэлхий ертөнцийг чимэх гэж ирсэн үзэсгэлэнтэй цэцэгс. Зөв, уужуу сэтгэлээр хатууг зөөллөж чаддаг эмэгтэй жинхэнэ гоо үзэсгэлэнтэй" гэсэн байдаг. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь дээрх гарчиг дээр дарж уншаарай. Мөн "Гэм зэм" жүжигт тоглох үеэрээ "Гэм зэм" пост драмын жүжигт сонгогдсон минь том хувь завшаан" гэх ярилцлагыг дэлгэж байв. Түүнд төрсөн өдрийн мэнд хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.



| ЖҮЖИГЧИН Х.БАЯРМААД ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |