-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Зоригийн Мөнхзаяа гэдэг. Одоо 42 настай.

-Одоо ямар клубийн, спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Пауэрлифтинг спортын “Стронг” клубийн тамирчин. Спортын дэд мастер цолтой.
-Бага, залуу байхдаа спортын ямар төрлөөр хичээллэж байсан бэ?
-Хүүхэд байхдаа 1990-ээс 2010 он хүртэл үндэсний тулааны “Монгол-Зо” урлаг буюу “Монгол карате”- гаар хичээллэж байсан.
-Анх эрүүл мэндийн шалтгаанаас болоод гүйж эхэлсэн гэв үү?
-2010-2014 оны хооронд амьдралын шаардлагаар спортоос түр хугацаанд хөндийрсөн юм. Спортоо орхисны улмаас болоод биеийн илүүдэл жинтэй болж, нойр муудаж , зүрхний асуудал үүсэж эхэлсэн. Ингээд алхаж эхэлье гэж шийдээд бага ,багаар алхсаар сүүлдээ бага зэрэг шогшиж, тэгээд л гүйдэг болсон доо.
-Хоёр жил гүйгээд 82 кг-аас 50 кг хүртэл жингээ хасаж чадсан гэсэн. Одоо гүйлтээрээ хичээллэж байгаа юу?
-Сүүлийн хоёр жил пауэрлифтингийн спортоор хичээллэж байгаа. Гэхдээ гүйлтээ бол орхиогүй бага зайнд гүйсээр л байгаа. Гүйлт нь бүх спортын суурь юм.
-Яагаад “Power Lifting”-ээр хичээллэх болов?
-2022 оны арваннэгдүгээр сард өөрийн ихэрийнхээ зөвлөснөөр пауэрлифтингийн спортоор хичээллэх болсон. Манай ихэр, хүргэн хоёр маань энэ спортоор олон жил хичээллэж байгаа, спортын мастер тамирчид байдаг юм.

-Марафон гүйлт болон “Power Lifting”-ээр гаргасан амжилтаа сонирхуулахгүй юу?
-2023 онд пауэрлифтингийн УАШТ-ээс алтан медаль хүртсэн. Тэгээд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрх авсан. 2023 оны аравдугаар сард болсон мастерын ДАШТ-д -63 кг-ын жинд түрүүлж, дэлхийн аварга хэмээх цолыг хүртэж, алтан медаль хүртсэн. ДАШТ-ээс алтан медаль хүртсэн амжилтаараа спортын дэд мастер цол тэмдгийн болзолыг хангаж хүртсэн байгаа. Мөн 2024 онд “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” болж байлаа. Марафон гүйлтээр 2023 онд 21 км-ийн хагас марафон зайнд шагналт есдүгээр байрт шалгарсан амжилтыг үзүүлж байсан.

-Гүйлт, хүчний спорт хоёр хооронд харшлах спортын төрлүүд биш үү?
-Тийм ээ, таны асуулт яг зөв байна. Гүйлт, хүчний спорт хоёр яг харшилдаг юм байна лээ. Энэ спорт руу ороод гүйлтээ эрс багасгасан. Одоо маш бага зайнд хөнгөхөн гүйлт хийдэг болсон байгаа.

-Гүйлтээр анхлан хичээллэхэд хамгийн чухал анхаарах зүйл юу байдаг вэ?
-Гүйлтээр анхлан хичээллэхэд миний бодлоор хамгийн чухал зүйл бол хэт их оргилд яарахгүйгээр байх. Гүйж эхлэхийн өмнө ба гүйж дууссаны дараах бие халаалт болон сунгалтын дасгалуудыг тогтмол хийж хэвших.

-Анх гүйж эхлэх үедээ шантарч, мохох үе гарч байсан уу?
-Анх гүйж эхлэхэд надад мохох зүйл гарч байсан. Мэдээж бусад хүний адил, ажил амьдралтай учир гүйлтийг өглөө маш эрт бүр 04 цагт босож гүйдэг байлаа Анх 30 минутын алхалтаас эхэлсэн. Ингээд л 10 минут алхаж, 10 минут гүйх ,10 минут алхаж 10 минут гүйх жишээгээр явсан. Яагаад гэвэл их сэргэг үе дээрээ мөн утаа бага, хүний хөдөлгөөн бага байх үед гүйдэг байв. Тэр үед “Мөнхзаяа чи тэвч итгэ тэгвэл чи ялна” гэдэг үгийг байнга дотроо бодож гүйдэг байлаа.
-Спортоор хичээллэх зорилгодоо хүрэхийн тулд цаг зав, гүйх бэлтгэл хийх орчин хэрхэн бий болгож байв?
-Би гэрийнхээ ойролцоо Сэлбэ голын хөвөөгөөр гүйдэг байлаа. Мөн Чингисийн талбай, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” гээд, энэ гурван газраар голчлон гүйлтээ хийдэг байсан даа.

-Спортоор хичээллэх, гүйх сонирхолтой хүмүүс олон байдаг ч, хэзээ хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй, хэн нэг бэлтгэл хийх хамтрагчийг хайгаад байх нь бий. Тэр хүмүүст хандаж ямар зөвлөмжийг өгөх вэ?
-Гүйж эхлэх гэж байгаа хүмүүст хэлэхэд хэн нэгнийг битгий хайгаарай. Та өөрөөсөө л эхлээрэй гэж хэлмээр байна. Хамтрагч хайгаад байхлаар нэгдүгээрт олдохгүй. Хоёрдугаарт тухайн хамтрагч нь өөрөөс нь илүү хурдтай гүйдэг байж болно. Ажил төрөл, цаг зав нь хүртэл зөрөөд байдаг. Ингэхлээр ганцаараа гэрээсээ орчныхоо үүдэн дээр өглөө эрт гараад үзээрэй. Та хувцсаа өмссөн байхад эргээд гэрлүүгээ орно гэж байдаггүй юм.
-Ер нь ганц гүйлт гэлтгүй ахмадуудын бусад спортын төрлөөр хичээллэх сонирхол, хандлага нь их болсон. Гэтэл яг ахмадуудад зориулсан заал, танхим, дугуйлан, клубууд ховор байдаг. Энэ талын мэдээллийг хаанаас авах вэ?
-Ахмадуудад маань одоо харьцангуй спортын орчин нь гайгүй болсон юм шиг санагддаг. Дүүргийн спорт хороогоор дамжуулаад асуувал, заал танхим хичээллэх газрууд байдаг болсон сонсогдсон шүү. Би бол яг одоогоор өөрөө тэнд очиж үзээгүй болохлоор бас сайн хэлж мэдэхгүй байна.
| З.МӨНХЗАЯА: Тэвч итгэ тэгвэл чи ялна гэдэг үгийг байнга дотроо бодож гүйдэг |
|
"Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
2026-03-12 12:46:17
МҮОХ-ны чуулган эхэллээ
2026-03-12 11:53:56
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж, гэмтээжээ
2026-03-12 10:38:54
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
2026-03-12 09:40:26
Марафон гүйлтийн 50 км-ийн ДАШТ-д оролцох тамирчид Энэтхэгийг зорилоо
2026-03-12 09:16:32
О.Есүгэн "The Fight Club-2" эвентэд тулалдахаар гэрээ байгууллаа
2026-03-12 08:55:13
ХҮНД ТУСМАА ГҮН БОДОЛД ХӨТӨЛДӨГ ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-03-12 08:47:29
2026-03-12 08:39:47
Олон улс ,тивийн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарлааа
2026-03-12 07:30:00
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-03-12 07:20:00
Хүндийг өргөлтийн Азийн аварга хойшлогдох бололтой
2026-03-12 07:10:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ГУРВАН УДАА ЦАГААДСАН Н.АЛТАНХУЯГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭН ХАРВАЛ...
2026-03-12 07:00:00
ГОМДОГСДЫН ФРАКЦЫГ УИХ-ЫН ДАРГА НАМДАА АМИЛУУЛАХЫН ЦААД УЧИР
2026-03-12 07:00:00
ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХАДАМ ДҮҮ ХАУС ХОТХОНООР ХАГАРТЛАА ХӨЛЖИЖ БАЙНА
2026-03-12 07:00:00
А.АРИУНБАТ: МИЛАН-КОРТИНА-2026 ӨВЛИЙН ОЛИМПЫН ХААЛГААР ЭХ ОРНЫХОО ТУГИЙГ НАМИРУУЛАН ОРОХДОО МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ ХАМГИЙН ИХ БАХАРХСАН
2026-03-12 07:00:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-03-12 07:00:00
АЗИЙН АВАРГА Г.АНУУЖИН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖИЛД ШИЛЖЖЭЭ
2026-03-12 07:00:00
Т.Мөнхсайхан: Үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн нэг сурагчийн зан үйл бус, сургуулийн орчны соёл, харилцаа, хяналт, дэмжлэгийн тогтолцоотой шууд холбоотой
2026-03-11 20:50:39
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна
2026-03-11 16:16:16
П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулна
2026-03-11 15:26:36
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН РИО ТИНТОД ТАВЬСАН ШААРДЛАГЫГ ОЛОН УЛСЫН ТОП ХЭВЛЭЛҮҮД ОНЦЛОВ
2026-03-11 14:46:40
Б.ЛХАГВАБАЯР: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН II УЛИРЛЫН АМРАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6-НД ЭХЭЛНЭ
2026-03-11 14:12:14
2026-03-11 13:20:22
Б.Батцэцэг сайд цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцов
2026-03-11 13:14:59
ЗУРВАС: ХАЙРЫН ЭХ БУЛАГ
2026-03-11 13:11:57
Манай тамирчид "Милан Кортина-2026" өвлийн паралимпод уралдлаа
2026-03-11 11:03:46
Венецийн 61 дэх удаагийн биеннальд оролцох уран бүтээлчдийг танилцуулав
2026-03-11 10:55:45
ИНСТАГААР ТАНИЛЦСАН ХӨВГҮҮНТЭЙГЭЭ КИНО ҮЗЭХ ҮЕДЭЭ МУУДАЛЦАЖ, БАХИАР ХАВЧИЖ БАЙГАА НЬ 130 ДУГААР СУРГУУЛИЙН ОХИД, ҮЕ ТЭНГИЙН ОХИНОО НҮЦГЭЛЖ, ЗОДОЖ БАЙГАА НЬ 21, “НОМТ НАРАН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД
2026-03-11 10:55:30
АНУ-ын Конгрессын номын санд хандивлах Монгол
2026-03-11 10:35:04
Засгийн газар 16-гаас доош насныхан нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна
2026-03-11 10:33:02
МҮОХ-ны гишүүдийн дунд ширээний теннисний тэмцээн боллоо
2026-03-11 09:51:18
Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Шадар сайд Гү Юн Чолтой санал солилцов
2026-03-11 07:20:00
СХД-ийн 2026 оны самбо бөхийн тэмцээний аваргууд тодорлоо
2026-03-11 07:10:00
МАН ХАНИАХАД ИЗНН ХАТГАА АВАВ
2026-03-11 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁР АРДЫН НАМЫН АХ НАРЫНХАА АВЛИГЫН СХЕМИЙГ ЗАДЛАХ УУ
2026-03-11 07:00:00
ЖИЗЕЛЬ ЖАРГАЛТАЙ ГЭГЧ НЬ БҮЖИГЛЭНЭ
2026-03-11 07:00:00
Э.МӨНХБАЯР: "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ" КИНОНД ТОГЛОХ ЯВЦДАА ТӨРӨХ ТАСГИЙН ЭМЧ НАР ЯМАР ИХ АЧААЛАЛТАЙ МӨРТЛӨӨ АВХААЛЖ, САМБААТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ, БИШИРСЭН
2026-03-11 07:00:00
ЖҮЖИГЧИН Э.НАМУУН:ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЭР ХҮН ШИГ ХҮЧТЭЙ БАЙХЫГ ШААРДДАГ ЭНЭ НИЙГМИЙН ЭМЗЭГЛЭЛЭЭР "ЭГЧ НЬ ЭР ХҮН" КИНОГОО БҮТЭЭСЭН
2026-03-11 07:00:00
ИТГЭЛТ ХАМБА ХЭМЭЭХ ДАШДОРЖИЙН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ
2026-03-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |