Монгол Улсын гавьяат тамирчин Должингийн Дэмбэрэл хэмээх эмэгтэй байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 53 жилийн тэртээ 1971 онд 30 метрийн зайд 641 оноо авсан амжилтаар алтан медалийн эзэн болж байв. Ийнхүү тэрбээр Англи Улсад болсон байт харвааны ДАШТ-ээс алтан медаль хүртэж Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд дуурсгасан юм. Дэлхийн аварга Д.Дэмбэрэл 1938 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрж, Төв аймгийн Баянбараат суманд мал маллаж байгаад 1957 онд Улаанбаатарт хотод шилжин ирж, Гутлын үйлдвэрт орж гуталчин болжээ. Тэрээр гутлын үйлдвэрийнхээ тэргүүний ажилчдын нэг болж, ажил төрөл, бэлтгэл сургуулилалтаа хослуулж явжээ.

Д.Дэмбэрэл 1969 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон байна. Харин 1971 онд Англи Улсад болсон ДАШТ-д хоёр дахь удаагаа цэц мэргээ сорихоор очжээ. Тэр ДАШТ-д Монгол Улс багаараа эхний зургадугаар байрт орох зорилго тавин оролцсон байна. Д.Дэмбэрэл харин ДАШТ-д түрүүлж, алтан медаль хүртэх юм гэж огтхон ч санаагүй явсан гэдэг. ДАШТ-ий хувийн харвааны 30 м-ийн харваанд сүүлчийн гурван сум тавихын өмнөх байдлаар АНУ-ын харваач, Д.Дэмбэрэл нар энэ тэнцүү оноогоор бусад өрсөлдөгчөө тэргүүлж эхэлснийг дасгалжуулагч нь мэдчихээд Д.Дэмбэрэлээс нууцалж, сэтгэл зүйг нь тогтвортой тайван байлгахын тулд “Сайн байна. Хичээж илүү сайн харвана шүү” гэжээ. АНУ-ын тамирчин эхний сумандаа арав оноход Д.Дэмбэрэл мөн л арав дээр оносон байна. Монгол, Америк хоёр бүсгүй хоёр дахь харваандаа адилхан ес дээр харважээ. Ингээд АНУ-ын тамирчны гурав дахь сум дахин ес дээр онож орхижээ. Харин Д.Дэмбэрэл цаг дуусахад хэдхэн секунд дутуу байхад харваж арав дээр оносноор Монголчуудын дундаас байт харвааны төрлөөр анхны дэлхийн аварга төрсөн түүхтэй.

Д.Дэмбэрэл ДАШТ-ий аваргын алтан медалиа зургаан фунт стерлингийн хураамжнаас шалтгаалан хоёр сарын дараа, шуудан илгээмжээр хүлээн авч байсан гэдэг. Энэ нь хувь тамирчин Д.Дэмбэрэлээс болоогүй БНМАУ-ын Засгийн газар, МАХН-ын Төв хорооноос зааварчилгаа, дарга нарын шийдвэрээс болсон юм билээ. 1971 оны байт харвааны дэлхийн аваргын өндөрлөсний дараа, тэр орой шагнал гардуулах ёслолын арга хэмжээтэй байж. Зургаан фунт стерлингийн хураамж төлөн оролцох ёслолын ажиллагаанд хариуцаж явсан төлөөлөгч нь төсөв алга хэмээснээр Монголын тамирчид шуудхан л хурдан галт тэргэнд суугаад эх орноо руугаа буцсан гэдэг. Галт тэрэгний буудал дээр тэр үеийн ЗХУ, одоогийн ОХУ-ын тамирчид таарчихаад “Та нар яагаад ДАШТ-ий цайллагад оролцоогүй юм бэ. Алтан медалиа голоод байгаа юм уу” гэж гайхан асууж байсан гэсэн. Ингээд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөөд хоёр сар болсны дараа шуудан илгээмжээр ДАШТ-ий алтан медаль нь ирж байжээ. Бид Монголын спортын түүхэнд мартагдах учиргүй энэ хүнийг эргэн дурсаж явах ёстой.
.jpg)
Дэлхийн аварга Дэмбэрэл 1972 онд Герман Улсын Мюнхений олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцож 2152 оноогоор 36-р байр эзэлсэн байдаг. 1971 онд БНМАУ-ын анхны дэлхийн аварга цолтон болсон амжилтыг нь төр засгаас үнэлэн БНМАУ-ын гавьяат тамирчин цолоор шагнасан. Түүнийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Лувсандугарын Жамьянсүрэн дасгалжуулдаг байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчинд сар бүр мөнгөн урамшуулал олгодог. Харамсалтай нь энэ дунд Монголын анхны дэлхийн аварга МУГТ Д.Дэмбэрэл хэмээх энэ гайхалтай эмэгтэй байдаггүй. Түүний амьдрал спортын талбарт гайхамшигтай байсан шигээ дардан байгаагүй учраас Монголын байтынхан энэ талаар ярихыг хүсдэггүй юм билээ. Ээжээсээ хойш газар дээрх ганц хүү нь орц хонгилоор амьдарч яваад сүүлдээ асрамжийн газарт очсон гэдэг. Нэгэн цагт эх орныхоо нэрийг мандуулж явсан энэ эмэгтэйн ах дүү төрөл төрөгсөд нь Д.Дэмбэрэл гэдэг нэр мартагдаж, орхигдож яваад эмзэглэдэг байх. Олимп, дэлхийн медальтан тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгож байгаа.

Тамирчинд сар бүр олгох мөнгөн урамшлыг Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож, медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр олгох заалттай. Харин гадаад улсын харъяат иргэн байх үедээ медаль хүртсэн тамирчинд сар бүрийн мөнгөн урамшлыг олгохгүй байгаа билээ. Сар бүрийн мөнгөн урамшил авах болзол хангасан боловч урамшил олгогдохоос өмнө нас барсан тохиолдолд түүний ар гэрт нь нэг жилийн турш олговол зохих мөнгөн урамшилтай тэнцэх хэмжээний нөхөх олговрыг нэг удаа олгоно гэсэн байдаг. Харин дэлхийн аварга Д.Дэмбэрэлд болон түүний ард гэрт энэ хууль огт үйлчлэхгүй өнөөдрийг хүрсэн байгаа.
| МОНГОЛ УЛСААС ТӨРСӨН АНХНЫ ДЭЛХИЙН АВАРГА Д.ДЭМБЭРЭЛ |
|
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |