-Дуу, хөгжим биднийг үхэхэд сэтгэлтэй хамт үлддэг-
Улсын филорманийн дуучин Б.Солонготой ярилцлаа.
-Таны хүүхэд нас, аав, ээжийнх нь тухай асуултаас яриагаа эхэлье гэж бодлоо?
-Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Аав минь цэргийн хүн, ээж минь эмнэлэгт ажилладаг. Аав дуулдаг, ээж хөгжим тоглодог болохоор би дуучин болсон байх гэж боддог.
-Б.Солонго багадаа ямар ааш зантай, юу мөрөөддөг хүүхэд байсан бэ. Өөрийгөө хэн болно гэж төсөөлдөг байв?
-Хүний зан араншин өөрчлөгддөггүй гэж би боддог. Багадаа ямар зан ааштай байсан тэр чигээрээ төлөвшиж том болдог. Би багадаа үг дуу цөөтэй, зураг их зурдаг хүүхэд байсан. Тухайн үед зураач болж, өөр гараг дээр очиж үзэхийг мөрөөддөг байлаа.
-Хэзээнээс урлагт хөл тавьсан бэ. Урлагийн хүн болоход юу нөлөөлсөн гэж боддог вэ?
-Цэцэрлэгт байхдаа бүжиглэх дуртай байсан. Сургуульд ороод дуулж, шүлэг унших сонирхолтой болсон. Тэр цагаас л дуулж эхэлсэн дээ. Дуу хөгжмийн багш минь ардын дууг үндэсний цөөхүүл хөгжимтэй дуулуулж, сургуулиудаар явуулдаг байлаа.
-Та дунд болон их сургуульд байхдаа хүсэж мөрөөдөж байсан зүйлдээ хүрсэн үү. Тэдгээр он жилүүд хэрхэн өнгөрсөн бэ?
-Би ерөнхий боловсролын 44 дүгээр сургуулийг төгссөн. Кино урлагийн дээд сургуульд жүжигчин мэргэжлээр элсэж, нэг жил сураад СУИС-ийн Радио телевизийн дээд сургууль руу шилжиж, найруулагч мэргэжил эзэмшсэн юм. Тэр үеийн оюутан сурагчдын нэгэн адил сурч төгссөн. Байнга энд тэнд дуулж явдаг байсан болохоор хичээл, ном их хаягддаг, муу сурлагатай хүүхэд байлаа. Багаасаа урлагаар явж байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд хичээлээ нэгдүгээрт тавьж байгаарай. Дараа нь хэрэг болдог юм байна билээ шүү.
-Жазз урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Жаззын бусдаас ялгарах онцлог юу вэ?
-Би жазз дуу дуулах дуртай. Монголд энэ чиглэлээр ажиллаж байгаа хамгийн сайн хүмүүстэй хамтарч ажиллаж байгаадаа баяртай байдаг. Ялгааг нь сайн хэлж мэдэхгүй байна. Хүн бүрийн өөрсдийнх нь сонсдог хөгжим тухайн хүндээ таашаал өгдөг байх.

-Улсын филорманид ороод хэдэн жил болж байна. Хэн багшийн удирдлагаар ажиллаж байна вэ?
-Үндэсний филорманид зургаа дахь жилдээ ажиллаж байна. Баянмонгол чуулгын удирдаач С.Саруул-Од багшийн удирдлага дор ажилладаг.
-Тайзан дээр дуулаад зогсож байхдаа ямар мэдрэмж авдаг вэ. Сонсогчдод ямар мэдрэмж өгөхийг хүсдэг вэ?
-Дуу дуулах нь надад амьдрал дээр байдгаас илүү бодитой эрх чөлөөг мэдрүүлдэг. Үзэгчид миний дуулахыг сонсоод ингээсэй, тэгээсэй гэж хүсдэггүй. Дуу хөгжим сонсоод тайвширч л байвал сайхан санагддаг.
-“Үдэшлэг” хэмээх бие даасан тоглолт хийснийг санаж байна. Үүнээс өөр тоглолт хийсэн үү. Тухайн үед ямар мэдрэмж төрж байв. Тоглолтын гол онцлог юу байсан бэ?
-“Үдэшлэг” тоглолтоос өөр тийм хэв маягтай тоглолт хийж байгаагүй. Тоглолт хийхэд бэлтгэл ажил их чухал болохоор их ядарсан. Бүх зүйлд өөрөө гүйж, өр тавьж хүртэл үзсэн. Жижиг газар олон цуврал тоглолт хийж байлаа. Хамгийн сүүлд л гэхэд хөл хорионоос гурав хоногийн өмнө тоглолт хийсэн. Тоглолт хийхээр тийм ч их сэтгэл хөдөлж, догдолдоггүй.
-Энгийн үед ихэвчлэн ямар дуу аялдаг вэ?
-Дуу бараг аялдаггүй.
-Танд уран бүтээлчийнх нь хувьд үлгэр жишээ авдаг, хүндэлдэг хүн байдаг уу?
-Даган дуурайдаг хүн байхгүй. Харин бүх хүнийг хүндлэхийг хичээдэг.
-Уран бүтээлчдтэй хамтран ажиллахдаа юуг хамгийн түрүүнд баримталдаг вэ?
-Хамтран ажиллахаар болоод, хэн нэгэн хүн надад дуу санал болговол дууных нь үгийг хамгийн чухалд тооцдог. Үг нь миний үзэл бодолтой зөрөхгүй байх хэрэгтэй.
-Та аав, ээжийнхээ тухай яриа дэлгээч. Хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаардаг вэ?
-Аав, ээж хоёр минь хамтдаа ажиллаж, амьдарч байгаад их баярладаг. Хүүхдийг минь олон хүн хүмүүжүүлдэг. Бид түүнийг сайн хүн болгож өсгөж байгаа.
-Чөлөөт цагаараа юу хийж өнгөрөөдөг вэ?
-Одоо л чөлөөт цаг их гарч байна. Сүүлийн хэд хоног нэхмэлийн зүүгээр ноосон малгай хийсэн. Одоо ханан дээрээ зураг зурах санаатай байгаа.
-Дуу, хөгжим таны амьдралын салшгүй нэг хэсэг байх. Дуу хөгжмийг юу гэж боддог вэ?
-Дуу, хөгжим бол биднийг үхэж, бие сэтгэл хоёр салахад сэтгэлтэй нь хамт үлддэг зүйл гэж боддог. Тийм болохоор сайн сонсож, сайхан дуу цээжилж байгаарай.
-Сайн дуучин эсвэл хөгжимчин байхын тулд яах ёстой вэ?
-Авьяастай, ажилсаг байх хэрэгтэй. Бас ухаалаг, сайхан сэтгэлтэй байх нь чухал гэж боддог.
-Ажил, мэргэжлээсээ шантрах үе гарч байсан уу?
-Шантрах үе гарч байгаагүй.
-Хүний амьдралын үнэ цэн юунд оршдог юм бол?
-Амьдралын үнэ цэн тухайн хүний хамгийн үнэтэй гэж бодсон зүйлд л оршдог гэж боддог.
-Хүүхдэдээ юуг хамгийн их захиж, ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?
-Хүүхэд минь ямар ч хүн болж өссөн би хайрлах болно. Янз бүрийн зүйл хэлж, захидаггүй.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Сүүлийн үед уран бүтээл дээр ажиллаагүй.
-Цаашид ямар бүтээл дээр ажиллахаар төлөвлөж, мөрөөдөж байна вэ?
-Одоогоор ямар ч төлөвлөгөөгүй амьдарч байна. Энэ нь их амар санагдаж байна.
-Таны хамгийн их хайртай, магадгүй таныг хамгийн их зовоож гарсан уран бүтээл юу вэ?
-Тийм дуу байхгүй. Магадгүй ирээдүйд гарах байх.

| Б.Солонго: Дуу дуулах нь надад амьдрал дээр байдгаас илүү бодитой эрх чөлөөг мэдрүүлдэг |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |