Бидний бага насны түүхийг хамт бүтээлцсэн нэгэн бол яах аргагүй Дораэмон. Тэрбээр XXII зууны роботон муур хэдий ч өдгөө 51 нас хүрч байна. Яаж гэж үү. Их хялбархан.
1970 онд амьдардаг Ноби Нобита хэмээх бяцхан хүүд Дораэмон хэмээх роботон муур XXII зуунаас үр хойч нь илгээснээс л түүх эхэлсэн юм. Учир нь Нобитагийн бүтэлгүй байдлаас болж үр хүүхэд нь удмаараа бүтэлгүй амьдарч, хэцүү амьдрал туулж магадгүй учир Дораэмоныг түүнд тусалж, ирээдүйг нь өөрчлөхөөр илгээсэн нь тэр билээ. Түүнд байшинг ч багтааж чадахаар гурван хэмжээст халаас бий бөгөөд түүгээрээ ирээдүйн техник, технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг гаргаж ирнэ. Дораэмон 2112 оны есдүгээр сарын 3-ны өдөр төрсөн бөгөөд одоогоос 91 жилийн дараа төрөх учиртай аж.
Түүнийг хүн бүр дорго хэмээн андуурна. Учир нь анх төрөхдөө шар өнгөтэй мууран робот байсан юм. Юунаас ч айдаггүй, хулганыг айлгаж гэр бүлээ хамгаалдаг байв. Гэвч нэгэн өглөө сэрэхэд хулгана чихийг нь идчихсэн байсан учраас хулганаас учиргүй айдаг болчихсон юм. Чихээ алдсан гуниг нь түүнийг цэнхэр өнгөтэй болгосноор үйлдвэрийнхээ цор ганц цэнхэр өнгөтэй, чихгүй муур болсон түүхтэй. Түүний азын тоо 1293. Учир нь тэрбээр 129,3 см өндөр, 129.3 кг жинтэй, бүсэлхийн тойрог нь 129.3 см төдийгүй айсан үедээ цагт 129.3 км хурдан гүйх чадвартай аж. Мөн төрсөн өдрийг нь тэмдэглэхдээ ч /12/9/3/ гэж тэмдэглэдэг байна.

Японы анимэ зохиолч Фүкиёо Фүжикогийн бичсэн "Дораэмон" хүүхэлдэйн киноны анхны ангийг 1970 оны нэгдүгээр сард нь цацаж байжээ. Ийнхүү Японы төдийгүй дэлхийн алдарт хүүхэлдэй төрсөн төдийгүй өдгөө Дораэмоныг Япон Улсын иргэнд албан ёсоор бүртгэж авсан түүхтэй.Ийнхүү 50 жилийн ойд нь зориулж хоёр ч хүүхэлдэйн кино нээлтээ хийв. "Дораэмон: Нобитагийн шинэ динозавр", "Надтай үлдээч Дораэмон 2" зэрэг кино нээлтээ хийжээ.
2014 онд нээлтээ хийсэн "Надтай үлдээч Дораэмон" кино нь уг хүүхэлдэйн цуврал ангиудыг нэгтгэн бүтээсэн кино билээ. Тус ангид Дораэмон Нобитагийн хүслийг биелүүлж, аз жаргалтай болгох даалгавартай ирээдүйгээс ирнэ. Нобитагийн хүсэл нь багын найз, анхны хайр Шизүкатай гэрлэх. Гэвч бүх зүйл дээр бүтэлгүй, хүчгүй Нобитад туслах тийм ч амар биш. Тийм хэдий ч том болсон Нобита Шизүкатай гэрлэх хүсэл нь биелснээр ахин хэзээ ч энэ ертөнцөд ирэхгүйгээр буцах ёстой болдог. Нобитад бусдаас илүү гарах зүйл байхгүй. Нүдний шилтэй ч ухаантай биш, хүчтэй биш, уйланхай, бас аймхай түүнтэй Шизүка гэрлэхээр шийднэ. Учир нь тэр хэнээс ч илүү сайхан сэтгэлтэй.
Харин хоёрдугаар ангид нь "Нобита хайртай охинтойгоо гэрлэсэн гэж итгэсэн ч хуримын өдрөө ирээгүй учир том болсон Нобитаг хайх эрэлд гарснаар хоёр дугаар анги нь үргэлжилдэг. Түүний хуримдаа ирээгүйн шалтгаан нь "Би хэн нэгнийг жаргалтай амьдруулж чадах нэгэн мөн болов уу" л гэдэг асуултад хариулт эрнэ. 51 жилийн хугацаанд хийгдсэн 1465 зохиолд Нобита, Шизүка хоёрын хуримын өдрийн тухай дурдсан нь үгүй билээ. Тэд гэрлэх өдрөө очихоор шийдэх ч цаг хугацаагаа андуурснаар хуримын өмнөх өдөр очдог. Харин 50 жилийн ойн ангид тэдний хуримын өдрийн тухай хүүрнэх нь нэн шинэлэг. Бага ахуйд нь тэнгэрийн орныг зорьсон эмээтэйгээ цаг хугацаагаар аялан уулзаж "Ачийнхаа сүйт бүсгүйг харах" хүслийг нь биелүүлэхийг зорихоор тэд шийднэ.

Дораэмоны хүүхдэд гэлтгүй томчуудад ч өгсөн бэлэг нь хэрэв хүн чадваргүй, аймхай, сайн сурлагатай байх нь хамаагүй сэтгэлтэй байх нь л чухал гэдгийг мэдрүүлдэг билээ. Хэдий бүтэлгүй хүүд Дораэмон XXII зууны шидэт техник, төхөөрөмжөөр туслах ч Нобита өөрөө бүгдийг шийднэ. Тулгарсан асуудалд өөрийн зөв гэсэн зүйлийн талд зогсож, зоригтой байж, хүнд итгэхийг сургадаг. Том болоход нь Дораэмон түүний хажууд байдаггүй нь түүнд итгэж өөрийн ертөнц рүүгээ явсныг илтгэх төдийгүй түүний дүрээр бага насных нь хүсэл мөрөөдлийг төлөөлүүлсэн мэт санагддаг билээ.
Дораэмоны 50 жилийн ойд зориулсан "Надтай үлдээч Дораэмон 2" хүүхэлдэйг үзвэл цаг хугацааны машинаар зугаалан, эрт үе, мөн ирээдүй, бага нас руугаа хүртэл аялах боломж танд ч бас нээгдэж мэднэ.
| 51 НАСТАЙ ДОРАЭМОН |
|
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |