"Ганцхан л аз жаргал бий. Тэр нь хайрлах болон хайрлуулах"/ Жорж Санд/.
Хайр бол бидний өнө мөнхийн эрэл хайгуул билээ. Энэхүү хэзээ ч бидэнд баригдахгүй, тайлагдашгүй зүйлийг бид жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд тэмдэглэдэг. Гэгээн хайрын баярт зориулан хайрын тухай гайхалтай түүхийг өгүүлэх, басхүү хайр эгэл бус гэдгийг мэдрүүлэх 12 киног танилцуулж байна.
Өөрийн өвөрмөц ертөнцтэй Амели нэгэн хайрцаг олж, түүнийг эзэнд нь буцааж өгөхөөр шийдсэнээр кино эхэлнэ. Үзэсгэлэнтэй дүрслэлтэй, 1970-аад оны Францын өнгө аясыг мэдрүүлэх хөнгөн романтик киног хайртай хүнтэйгээ үзэхийг санал болгож байна.
Эшлэл: Бид хүнийг нь биш, дурсамжаа л санадаг.

Алдарт кино найруулагч Гаспер Ноеийг "Хоосонд нэвтрэхүй", "Оргил цэг", "Буцаашгүй" зэрэг бүтээлээр нь кино хорхойтнууд андахгүй. Түүний зөвхөн "Хайр" гэсэн сэдвийг хэрхэн хөндөж хийснийг энэхүү бүтээлээс үзэх боломжтой.
Эшлэл: -Чиний амьдралын утга учир юу вэ?
-Хайр

Польшийн кино найруулагч Кшиштоф Киесловскийн алдарт 10 дикалогийн нэг болох "Хайрын тухай богино кино"-г санал болгож байна. Томек эсрэг байранд амьдрах Магдаг өдөр бүр дурандана. Нэгнээ огт танихгүй тэднийг хайр л холбоно.
Эшлэл: -Яагаад над руу хараад байгаа юм бэ?
-Чамд хайртай болохоор. Би үнэхээр чамд хайртай.
Шинэхэн гэрлэсэн хос болох Жүльет болон онгоцны ахмад Жан нар Аталанта хөлөг онгоцоор аялснаар кино эхэлнэ. Залуу усанд хайртай хүнийхээ царайг харах болно. Харин тэр хайртай хүн нь эхнэр нь байх болов уу?
Эшлэл: Чи усанд шумбаж байхдаа хайртай хүнийхээ царайг харж чадна гэдгээ мэдэх үү?

Францын эртний гүүрэн дээр засварын ажил хийгдэнэ. Энэ л гүүр хайр сэтгэлтэй учрах гүүр болно. Засвартай байгааг нь далимдуулан гүүрэн дээр хонох гэр оронгүй, архинд донтсон Алекс болон өдөр ирэх тусам хараагаа алдаж буй, найз залуугаасаа салж, очих газаргүй болсон Мишель нарын хайрын түүх энд өрнөнө. Тэдэнд хайр л байхад бусад зүйл чухал биш.
Эшлэл: Чи бол миний дурсамжид үүрд хадгалагдах сүүлийн дүрс.
.gif)
Найруулагч Бернардо Бертолуччигийн "Мөрөөдөгчид" киног санал болгож байна. Кино урлагт хайртай гурван залуусын "жинхэнэ" мөрөөдлийн амтыг мэдрүүлэх таатай бүтээл билээ.
Эшлэл: Би маш ихээр хайрлуулахыг хүсэхгүй байна. Би хайрлагдахыг хүсэж байна.

Хайр гэдэг заримдаа барьцгүй сэдэв. Хайр гэдэг нэгэнтэйгээ хамт байхын нэр ч бас биш, явуулж чаддаг байх ч мөн хайрын илрэл. Энэхүү кино нь хайрын нандин чанарыг урнаар дүрсэлж чадсан бүтээл билээ.
Эшлэл: Намайг нэрээрээ дуудаач. Би ч бас чамайг өөрийн нэрээр дуудъя.

"Борооноор дуулахуй" хэмээх Холливудын алдарт мюзиклээс хойш дуулалт киноны ертөнцөд зонхилох бүтээл бараг төрөөгүй гэхэд болно. Холливудын сонгодог мюзиклийн хэв шинжийг, орчин үеийн хэв маягтай сүлбэж бүтээсэн "Ла Ла Ланд" киног хэрэв үзээгүй бол алдас болох вий.
Эшлэл: Хүмүүсийн хүсэл эрмэлзэл хайр татам.
.gif)
Хайртай хэр нь нэгэнтэйгээ үерхэх, хайр сэтгэлийн харилцаанд ороход хором мөч бүр бидний төсөөлсөн шиг сайхан байдаггүй нь мэдээж. Хайрлаж байсан нэгэнтэйгээ хэзээ ч учраагүй бол гэж бодох бодол ч орж ирж мэднэ. Хүний дурсамжийг устгадаг техник бүтээгдэж, нэгэн хос өөрсдийнхөө дурсамжийг устгаснаар кино эхэлнэ.
Эшлэл: Би хаана байхыг хүссэн яг тэр газраа байна. Бид хэзээ ч өмнө нь ингэж мэдэрч байгаагүй.
.gif)
Бидний үнэхээр хайртай байсан нэгнээ мартаж чаддаг уу? Хэзээ ч уулзаж байгаагүй ноёнтонтой гэрлэхээр болсон авхайн хөргийг зурахаар зураач эмэгтэй хөдөө тосгонд ирснээр тэдний хооронд ер бусын хайр үүснэ.
Эшлэл: -Чиний оршихуй хөвөлзөх агшнаар дүүрэн мэт. Чамд үнэн дутагдаж буй мэт.
-Бүх зүйл хөвөлздөггүй. Зарим мэдрэмж дэндүү гүн байдаг шүү дээ.
.gif)
Хүмүүний хайр сэтгэлийн харилцааг урнаар гэхээс илүүтэй бодитоор үзүүлсэн, хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийгээд буй "Малколм ба Мари" киног санал болгож байна. Уг кинонд карьер нь өсөж буй Жон Вашингтон, Мари Зендаяа нар дүр бүтээсэн билээ.
Эшлэл: Би миний ертөнцийг хардаг нүдэнд чинь хайртай

Хайртай л бол гадна төрх, хэл чухал биш гэдгийг баталсан хүн, загас хоёрын хайрыг өгүүлэх "Усан төлөв" киног санал болгож байна. Энэхүү кино нь 2018 оны Оскарын шилдгийн шилдгээр шалгарсан бүтээл билээ.
Эшлэл: Би чиний төлөвийг ойлгож чадахгүй ч чи намайг тойроод байж байдаг гэдгийг мэддэг. Чиний оршихуй миний нүдийг хайраар дүүргэдэг. Миний зүрхийг тайвшруулж, чамд зориулж л би хаа сайгүй оршдог.
.gif)
| Хайр эгэл бус гэдгийг мэдрүүлэх 12 кино |
|
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |