Гийнгоон дуунд хүлэг шигээ хөөрч, гурван үеийн баяр наадмаа тэмдэглэдэг, аргамагаа дээдэлж, эрэмгийгээ тодруулдаг монгол түмний зүрх сэтгэлд дуутайгаа мөнхөрсөн салхи адил хурдан, сайхан хүлгүүдийг хүргэж байна.
Энгүй хурдан хос шарга
Их наадмын түрүү шарга
Эрдэнэчулууны унаган шарга
Эрсдэж хальсан хайран шарга аа... хэмээн Д.Агваан манлай уяач нөхөр Э.Эрдэнэчулуундаа зориулан шүлэглэсэн нь “Хос шарга” дуу болсон билээ. Алдарт Тогоруу халтар азарганы үр төл том шарга, дүү шарга нь Ардын хувьсгалын 79 жилийн ойн баяр наадамд хоёул түрүүлсэн юм. Харамсалтай нь, том шарга Өвгөн ноёны наадамд гурав дахь давхар уяагаараа уралдах үедээ эрсдэж, тэнгэрт хальсан. Харин дүү шарга энэ явдлын дараа хурд нь саарсан ч ахин сэргэж, ахын захиасыг биелүүлэн төрийн наадамд зургаа түрүүлж, хоёр айрагдан түүхэнд үлдсэн хурдан хүлэг болсон юм.

Уярам түүхтэй, улс түмэндээ алдартай хос шаргын өвөг эцэг Тогоруу халтар төрийн наадамд гурав түрүүлж, нэг айрагдсан шандаст хүлэг билээ. Морин заводоос ирсэн, Буденнигийн нэгдүгээр үеийн эрлийз халтар азарга төрийн наадамд удмаараа хурдлан, айраг түрүү хүртсэн угшил сайт хүлэг хэмээн түүхэнд үлдсэн юм. Энэ тэнхээт хүлгийн тухай “Толин хул” дуунд
Тогоруу халтарын магтаалд айраг дундрах наадам
Товруу мөнгөн эмээлдээ эзэн нь гоёдсон наадам
Тогоруу халтрын салхинд туг нь намирсан Монголоо хэмээн омогшин дуулдаг.

Толь мэт сартай хурдан хул азарга тод манлай уяач, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсных байлаа. Уяачид дундаа жинхэнэ Донир угшлийн хурдан хүлэг хэмээгдсэн толин хул 1997 оны Улсын их баяр наадмын түрүү магнайд хурдалжээ.
Толин хулын тоосонд хийморь сэргэх наадам
Торгон жолоогоо өргүүлэхэд нулимс тогтохгүй наадам

Аварга хээрийн хөлсөнд дэнж мялаасан наадам
Ар халхынаа энгэртээ торгоор уралдсан наадам
Аварга хээрийн төвөргөөнд аялгуу өргөсөн Монголоо хэмээн мөн л “Толин хул” дууны өөр нэгэн бадагт аялгуулдаг. Манлай уяач Д.Ононгийн аварга хээр хэмээн төр, түмэндээ хүндлэгдсэн шандаст хүлэг Улсын баяр наадамдаа хоёр аман хүзүүдэж, нэг түрүүлсэн юм. Аварга хээр хүлэг дуучин Д.Эрдэнэбаярын дуулсан "Ононгийн хээр" гэх бас нэгэн дуутай.

Омог дөрвөн туурайндаа салхины чимээтэй зээрд морь минь
Овооны хийморь сэргээсэн самбаа тахилтай хүлэг морь минь
Саран нөмөрсөн сэрвээтэй удмын угшил зээрд морь минь
Насан заяаны цалгиатай, ганга нуурын шуранхай минь
Дарьганга хүлэг минь янцгаахад... Ардын жүжигчин Д.Жаргалсайхан бахдан дуулахад Аварга зээрд бодол сэтгэл дундуур хурдлан одно. Дарьгангын угшилт Аварга зээрд 2004 онд томоохон наадмуудаас айраг түрүү хүртэж, төрт ёсны их наадамдаа торгон жолооогоо өргүүлжээ.

Задгай тоосон дундаас
Тодорч л ирсэн зоос бор минь
Зангирсан нулимсаа асган
Тосч л угтлаа эзэн нь
Сувдан цэнхэр хөлсийг нь
Духандаа хүргэе дээ
Ерөөл хэлэх шиг ергөөтэй, хадаг шилгээх шиг хатираатай түмний хайртай зоос бор Ардын хувьсгалын 87, 88 жилийн их баяр наадамд аман хүзүү, түрүү хүртсэн даяарын хурдан хүлэг билээ. Уяач Ц.Цэнд-Аюушийн хөлсөлсөн, Сүхбаатар сумын угшилт хурдан борын тухай “Зоос борын дуулал”-ын үгийг СГЗ Ш.Гүрбазар бичиж, Б.Бат-Эрдэнэ аялгуулан хөглөжээ.

Төрийн наадамдаа 2003 онд түрүүлж, түүнээс хойш хоёр аман хүзүүдсэн, харсан болгоны хараа булаасан, галбир төгс хүлэг Гоё халиун байжээ.
Харахын тоолон галбир гайхал
Харайхын тоолон давхил гайхал
Санахын тоолон угшил гайхал
Самсаа шархираад тэсэхгүй гайхал .... Сайхан хүлэг гоё халиун

Эдгээр хурдан шандаст хүлгүүдийн адил ард түмний хайр хүндэтгэлийг хүлээн, төрийн наадамдаа айраг, түрүү хүртсэн хурдан буянгууд олон. Тэдгээрийн дотроос Дэрэнгийн хар азарга, Саран хонгор, Асгат саарал, Соёмбо хүрэн, Улс зээрд, О.Тагарваа хутагдын далай зээрд хүлэг мөн адил дуунд мөнхрөн үлджээ.
Б.Бадамзул
| Дуунд мөнхөрсөн хурдан хүлгүүд |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |