Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын дарга М.Тулгат "Өнөөдрийн хурлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй хамтарч ажиллах талаар, Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулсан, мөн нийгэмд анхаарал татаж буй ажлын байрны бэлгийн дарамтын талаар байр сууриа илэрхийлнэ.
Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буйтай холбоотой Ажлын хэсэг байгуулж, бэлтгэл ажлыг хангуулахаар ажиллаж байгаа. Иргэдийн нээлттэй оролцох боломжтой шүү. Хоёрдугаарт тахлын үеийн үр дүнгүй хөл хорио, вакцины тасалдлаас болоод иргэд маш их гомдол ирүүлж байгаа. Ерөнхий сайд дөрөв, тавдугаар сарыг хүн амаа вакцинжуулалтад хамруулах аян болгон зарласан ч зогсоолоо. Өнгөрсөн жил дотооддоо халдвар алдаагүй байхад бизнесээ зогсоогоод сургууль, цэцэрлэгээ хаагаад хүүхдүүдээ боловсролын хоцрогдолд оруулсан. Үндсэндээ “Ковид-19”-өөр улс төр хийж байна. Цаашид энэ талаар УИХ дахь бүлэгтэйгээ хамтарч ажиллана.
Гуравдугаарт, нэр бүхий УИХ-ын гишүүн ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудалд нэр холбогдоод байна. Хэдий хуулийн байгууллага үүнийг эцэслэн тогтоох ч хүн бүр хуулийн өмнө тэгш байх ёстой. Үнэн зөвийг тогтоох шаардлагатай. Цаашлаад энэ талаар Ардчилсан нам УИХ дахь бүлэг, Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана” гэлээ.
| М.ТУЛГАТ: Хүчирхийллийн асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн шалгуулах хэрэгтэй |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |