• Өнөөдөр 2024-03-29

Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэхээр товлолоо

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийг хянан хэлэлцэхээр болжээ. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд хандаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт, тухайлбал, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний бүрэн эрхийн хугацаа, томилох, сонгох журам, Шүүхийн Сахилгын хорооны бүрэлдэхүүн, тус хорооны хуралдаан,  шийдвэрийн талаархи зохицуулалт болон Улсын дээд шүүх, давж заалдах, анхан шатны шүүхийн бүрэн эрхтэй холбоотой  зарим заалт   Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай хүсэлтийг ирүүлсэн билээ.
 
Дээрх хүсэлтийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр хийхээр товложээ.

Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэхээр товлолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188