• Өнөөдөр 2025-03-13

"Рио тинто" компанийн төлөөлөлтэй хийх Засгийн газрын хэлэлцээ үргэлжилж байна

Өнөөдөр Засгийн газрын ажлын хэсгээс Оюутолгойн хөрөнгө оруулагч "Рио тинто" компанийн төлөөлөлтэй хийх хэлэлцээ Төрийн ордны Сүхбаатар танхимд эхэлсэн. Засгийн газрын ажлын хэсгийг ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, "Рио Тинто" компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд нар хоёр талаас ахлан хэлэлцээг эхлүүлээд байна.
 
Засгийн газар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлыг удирдан зохион байгуулах, Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2021 оны хоёрдугаар сарын 09-нд шинэчлэн байгуулж ажилд нь оруулсан.
 
УИХ болон Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг
 
- Хөрөнгө оруулагч талтай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээ хийх
 
-Гэрээнд заасан Оюутолгой ордын үр өгөөж гэх ойлголтыг илүү нарийвчлан зохицуулж тодорхой болгох
 
- Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний ашиг тусыг гадаадын хэт олон субьектэд эдлүүлэхээр байгааг хязгаарлах
 
-Татварын орчинг илүү нарийвчилж хөрөнгө оруулалтын гэрээнд татвараас зайлсхийх цоорхой байгааг арилгах
 
-Маргаан гарангуут Монгол Улсын хууль шүүхийг алгасан хөрөнгө оруулагч тал шууд Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд ханддаг байдлыг зогсоох
 
-ТЭЗҮ дэх зардал, түүний хэлбэлзэлд хязгаар тогтоох
 
-Менежментийн үйлчилгээний төлбөрийг суурь зардалд үндэслэн тогтоож байгааг өөрчлөх
 
-Монгол Улс ногдол ашиг авах хугацааг наашлуулах гээд олон асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээн ажиллаж байна.
 
Одоогоор Оюутолгойн хөрөнгө оруулагч тал 1.1 их наяд төгрөгийн татварын өрийг Төрийн санд байршуулж, гэрээг шинэчлэхээр ийнхүү хэлэлцээний ширээний ард суугаад байгаа юм. 

 


"Рио тинто" компанийн төлөөлөлтэй хийх Засгийн газрын хэлэлцээ үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188