• Өнөөдөр 2025-03-13

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Пфайзер вакцин орж ирнэ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-ын Төрийн департаментын зөвлөх Дерек Шоллэтэй 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдөр утсаар ярив.
 
Талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу идэвхтэй өрнөж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, энэхүү ойр дотно харилцаагаа бататган бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Улмаар 2020 онд болсон ГХЯ-д хоорондын Зөвлөлдөх уулзалтын үеэр ярилцаж тохиролцсон арга хэмжээнүүд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэж, цар тахлын нөхцөл байдал сайжирмагц төлөвлөсөн айлчлал, уулзалт, арга хэмжээнүүдийг идэвхтэй явуулахаар ярилцлаа.
 
 Н.Анхбаяр цар цахлын эсрэг манай улсын хүч чармайлтад АНУ дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархах ялдамд Засгийн газар иргэдээ вакцинжуулах аяныг түргэсгэж буй, мөн ойрын хугацаанд КОВАКС хөтөлбөрийн шугамаар Пфайзер вакциныг хүлээн авах гэж байгааг мэдээлж, цаашид ч хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэв. Мөн тэрбээр хоёр орны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэлээ.
 

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Пфайзер вакцин орж ирнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-17 18:44:51
    Unschigch: tagnuulch menget nyamdorjiin huuhed chin odoo gadaad hariltsaanii yamand toriin nariin bichgiin darga hiij baigaa ni ariun yavdal uu?!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188