УИХ дах МАН-ын бүлэг хуваарийн дагуу хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.
Тэрбээр "Энэ хаврын чуулганаар дөрвөн асуудалд анхаарал хандуулахаар болсон. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийх эрх зүйн шинэчлэлийн асуудлыг хэрэгүүлэх зайлшгүй шаардлага байна. Үүнд өмчийн асуудал бий. Төрийн болон орон нутгийн Баялагийн сангийн тухай хууль зэргийг хаврын чуулганаар хэлэлцэн батална. Мөн Улс төрийн намын тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад өөрчлөлт орно.
Хоёрдугаарт, хүний эрхийг хангах, нийгэмд шудрага ёсыг тогтоох, шүүхийн хараат бус байдлыг сайжруулах эрх зүйн шинэчлэлийн ажлууд байгаа. Гуравдугаарт, УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна. Хэдий Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гишүүд төсөвт оролцох байдлыг хязгаарлаж, томилгоо хийхгүй байхаар зохицуулсан ч хяналтын чиг үүрэг нь нэмэгдсэн. Тиймээс хяналтын чиг үүргийг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг энэ хаврын чуулганаар тодорхой болгоно. Дөрөвдүгээрт, Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг хангах чиглэлд онцгой анхаарна. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны сайд болсон тул тус Байнгын хорооны даргаар УИХ-ны гишүүн Ж.Мөнхбатыг томилохыг Бүлгийн гишүүд дэмжсэн. Намын бүлэг гурван дэд даргатай байсныг хоёр дэд даргатай болгож байгаа. Бүлгийн дэд дарга С.Амарсайхан Шадар сайд болсон тул албан тушаалаас нь чөлөөлсөн" гэлээ.
| Д.Тогтохсүрэн: Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад Ж.Мөнхбатыг дэмжсэн |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |