• Өнөөдөр 2025-03-13

Н.Энхбаяр: С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй

МАХН-ын Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 
 
Тэрбээр "Бие биенээсээ нууж хоёр хүн хоорондоо улс төр хийж болохгүй. С.Ганбаатар надтай зөвлөхгүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжье гэж хэлсэн.
 
С.Ганбаатар анхнаасаа сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээж ажиллана гэсэн учраас энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй болов уу гэж бодож байна. Гэтэл сүүлийн үед нэр дэвших яриа гарах боллоо. Би бол хоёр хүн хоорондоо ярьж улс төр хийх нь зохимжгүй гэж үздэг. Үүнийг өөрчлөх ёстой.  Уг нь намынхантайгаа зөвлөлдөөд Х.Баттулга Ерөнхийлөгчид хэлж байсан үгнээсээ буцсан шүү эсвэл бид хоёрын хооронд бас нэг яриа болсон. Намайг дэвш гээд байгаа ч гэдэг юм уу, ний нуугүй юмаа яривал ойлголцох байсан. Намайг 12 жил нэр дэвшүүлэхгүй байгаа.
 
С.Ганбаатар дэд дарга нь өөрөө дэвшихгүй гэдгээ зарлачихсан байгаа нөхцөлд бид Үндсэн хуульд заасан нөхцөлийг хангах хүнийг судална. Эсвэл МАН-тай хамтраад дундаасаа хамтраад нэг нэр дэвшигчийг гаргана. С.Ганбаатар гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн учраас дэвшүүлэхгүй" гэв. 

Н.Энхбаяр: С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-12 15:33:23
    зочин: Яс сарвайсан бүхэн рүү гүйж очдог гөлгийг авдаггүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188