• Өнөөдөр 2025-03-14

Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараад коронавирусийн халдар авсан иргэний ойрын хавьтал очсон тул хөл хорио тогтоожээ. Үүнтэй холбоотой тус сумын онцгой комиссоос мэдэгдэл гаргасан байна.
 
Мэдэгдэлд "Улаанбаатар хотоос PSR шинжилгээний хариугаа байхад хөдөө орон нутаг руу зорчижээ. Тухайн иргэнийг шалган нэвтрүүлэх постон дээр саатуулан Улаанбаатар хот руу тээвэрлэсэн байна.  
 
Тиймээс иргэд та бүхэн сэрэмжтэй байж, Улаанбаатар болон бусад аймаг, сумруу шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байх, зам дагуух дэлгүүр, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүж, гараа ариутгаж байхыг зөвлөж байна.
Мөн гуравдугаар сарын 11 хүртэл орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлах бөгөөд сум доторх хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Сургууль, цэцэрлэг албан байгууллага, аж ахуй нэгжүүд хэвийн горимоор ажиллана" гэжээ.
 

Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188