• Өнөөдөр 2025-03-14

А.АРИУНЗАЯА: 18-35 насны залуусыг нэг сарын вакуумжсан сургалтад суулгана

Засгийн газрын ээлжит хуралдаанаар   “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг баталлаа “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” тогтоолын төслийг баталсан. Тэгвэл энэ төсөлтэй холбоотой асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө. Тэрбээр  “Залуусыг хөдөлмөрт бэлтгэх  ажлыг эхлүүлж байгаа. Засгийн газрын урт, дунд, богино хугацааны хөтөлбөрт дундаж давхаргыг бий болгож, дэмжиж ажиллана гэсэн зорилт тавьсан. 
 
2020 оны хүн амын тооллогоор Монгол Улсад 897.5 мянган өрх 3.3 сая хүн байна. 2018 оны ядуурлын судалгаагаар хүн амын 28.4 хувь ядуурлын түвшнээс доогуур орлоготой гэх судалгаа гарсан. Үүнийг тооцохоор 900 орчим мянган хүн ядууралд өртсөн гэсэн үг. Ядуурлыг бууруулахгүй бол гурван хүн тутмын нэг нь ядуу байна.
 
Засгийн газраас халамжаас хөдөлмөрт шилжих зорилт дэвшүүлэн,  “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Халамжаас хөдөлмөрт шилжиж л бид ядуурлаас гарна. Иймд 18-35 насны залуусыг нэг сарын вакуумжсан сургалтад суулгана. Тэднийг хөдөлмөрийн зах зээлд бэлдэнэ гэсэн үг Энэ сургалт тэтгэлэгтэй. Залуусын хандлагыг өөрчлөх нь бидний гол зорилт. 20-30 мянган ажлын байр эзнээ хүлээсээр л байна. Залуус тогтвор суурьшилтай ажиллахгүй байна гэж ажил олгогчид байнга хэлдэг. Иймд залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Нийт 10 их наяд төгрөгийг зарцуулах хөтөлбөрийн  нэг хэсэг болох юм. Ирэх сард 500 залууг сургалтад хамруулна. Цаашлаад энэ тоо 1000 болж өснө. Энэ загвар амжилтад хүрвэл сард 5000 хүртэл тооны хүнийг сургана. БШУ, Соёлын яам, НХХЯ хамтран “Ажилтай залуус” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэлээ. 
 

 


А.АРИУНЗАЯА: 18-35 насны залуусыг нэг сарын вакуумжсан сургалтад суулгана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188