Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сунааг эхлүүлж, нэр дэвшигчдийг бүртгээд буй. Намын даргын сунгаанд 16 хүн бүртгүүлсэнээс хоёр нь нэрээ татсан гэх мэдээлэл бий. Тэгвэл өнөөдөр намын даргын сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлээд байсан Т.Энхсайхан нэрээ татаж буйгаа мэдэгдлээ. Учир нь, намын даргын сонгуульд зарцуулах зардлыг нэр дэвшигчид өөрөө бүрдүүлж, мөнгөн дүн өссөөр байгаа нь шудрага бус үйлдэл хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр "2021 оны гуравдугаар сарын 5-нд АН-ын даргын сунгаанд нэр дэвших хүсэлт ирсний дагуу Дотоод сонгуулийн хороонд материалаа бүрдүүлж өгсөн. Тухайн үед сонгуулийн зардал 74 сая төгрөг байсан боловч 93 сая төгрөг болж нэмэгдсэн. Энэ мөнгийг би ах дүү, хамаатан садантайгаа нийлээд дотоод сонгуулийн хорооны дансанд хийхэд бэлэн байна. Гэвч нөхцөл байдал 93 сая төгрөгөөс нэмэгдэх хандлагатай боллоо. Нийт 16 хүн нэр дэвшиж байгаагаас 10 нь шинэ хүн. Эдгээр хүн зардал нэмэгдэхийг сонсоод нэрээ татахаар шийдэж байна.
Нэг нэр дэвшигч 93 сая төгрөг цуглуулах шаардлага бий болсон. Улс төрийн намууд мөнгөний сонгуулиа болих хэрэгтэй.
| Т.ЭНХСАЙХАН: АН-ын даргын сонгууль өндөр босготой мөнгөний сонгууль болчихлоо |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |