Засгийн газраас 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийж байна. Сангийн сайд Б.Жавхлан "Төсөв бол эдийн засгийн идэвхжилтэй шууд хамааралтай. Эдийн засаг дахь зээлийн идэвхжил байхгүй бол төсөв эрсдэлд орж эхэлдэг. Тэгэхээр эдийн засгаа эргэлтэд оруулах хэрэгтэй байгаа юм. Бид 4.1 их наяд төгрөгийн ачаалал төсөвт авч цар тахлын хүндрэлийг даван туулж байна. Хүүхдийн мөнгө, НДШ-ын төлбөр, ус, цахилгааны хөнгөлөлтүүд үүнд орж байгаа юм. Цаашид бид нэмж төсөвт ачаалал авах боломжгүй болсон. Энэ удаагийн төлөвлөгөө нь төсөвт 20 дахин бага ачаалал авч, 2-3 их наядын эдийн засгийн идэвхжүүлэлт хийх гэж байгаа. Үүнд огцом нийлүүлэх мөнгөний нийлүүлт, инфляцаа хэт өсгөхгүй гэсэн үг.
Түүнчлэн зээлийн нөхцөл дээр үл ойлголцол бий. Төрөөс ганцхан НӨАТ төлөгч байхыг шаардаж байгаа. Өмнө нь төрөөс гаргасан зээлийг дахин санхүүжүүлж, гурван хувийн зээл рүү шилжүүлэх боломжийг олгож байгаа. Зээл олголттой холбоотой бодлогын өөрчлөлт нь хяналт, шалгалтын асуудал. Арилжааны банкаар дамжиж байгаа нь маш том хяналт болно гэсэн үг. Зээл авснаасаа хойш зориулалтын бусаар ашиглавал гурван хувийн хүүгээсээ арилжааны банкны буюу үндсэн зээл рүү шилжинэ. Цаашлаад зээлийн батлан даалтаас гаргах баталгааг нь нөхөж олгохгүй. Банкууд гүйцэтгэл дээрээ хяналт тавина" гэсэн юм.
| Гурван хувийн зээлээ зориулалтын бусаар ашиглавал үндсэн зээл рүү шилжүүлнэ |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |