Жендерийн Үндэсний хорооны хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хурлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даргалан явуулсан юм.
Тэрбээр энэ үеэр "Монгол эрэгтэй хүний дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10 насаар багассан байна. Энэ бол буруу хооллолт, таргалалт, нойргүйдлээс шалтгаалж байгаа. Ингээд нойр булчирхай, түрүү булчирхайн өвчтэй болдог. Энэ бол зөв цагтаа унтахгүй байгаагаас болж байна. Бид хоолны соёлын бий болгож, архидалттай тэмцэх шаардлагатай. Эрчүүдийн ихэнх нь шөнийн 02:00 цагт гэртээ ордог. Ингээд бие нь өөрийгөө цэвэрлэх цаг хугацаанд манайхан архи ууж, пицца, хорхог идээд сууж байна. Үүнээс болж маш олон бэлэвсэн эмэгтэйчүүдтэй болж үлдэхээр боллоо. Үүнийг хурцаар ярихгүй бол байна. Эрчүүдийн олонх нь жингийн илүүдэлд орчихсон. Тиймээс жендерийн асуудалд үүнийг авч үзэх зайлшгүй шаардлагатай байгаа. Буяны тарга гэдэг ойлголтоос салах хэрэгтэй
Түүнчлэн шийдвэр гаргах түвшинд эрчүүдийн оролцоо их байгаа хэрнээ дунд шатанд боловсролын асуудал хурцаар тавигдаж байна. Үүнээс болж, монгол эмэгтэй хүний гэрлэлтэд асуудал үүсэх болсон. Боловсролын тэгш бус байдал дунд сургууль үүсэж байна.
Охидуудыг өндөр боловсролтой болгож, хөвгүүдийг хойш тавьдаг нь гэр бүл төлөвлөлтөд амаргүй нөхцөл байдал бий болгож байна. Хөдөлмөр эрхлэлт харьцангуй тэнцвэртэй. Өнөөдөр би энэ үгийг хэлж байгаадаа шүүмжлэлд өртөх байх. Гэхдээ хэлэхгүй бол болохгүй. Хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал хэт ихсэж, гэрлэлтийн нас залуужиж 17-18 насанд хүрсэн байгаа. Ялангуяа хөдөө орон нутагт. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр аргагүй. Ингэж хөдөлмөр эрхлэлтийн идэвхийг бий болгоно. Манай ажиллах хүч ердөө 1.5 сая. Үүнээс тэн хагас нь ажилгүй байж болохгүй" гэлээ.
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Гэрлэлтийн нас залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр аргагүй |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |