• Өнөөдөр 2024-04-26

УОК-ын Шуурхай штабын бүтцийг шинэчлэн байгуулжээ

Улсын Онцгой комиссын  даргын 2021 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар тушаалаар УОК-ын Шуурхай штабыг шинэчлэн байгууллаа.
 
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Шуурхай штабын ажиллах журмыг мөн баталсан байна.  
 
Шуурхай штаб нь ажиллагаа-зохион байгуулалтын баг, тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохион байгуулах баг, орон нутаг, бүс хариуцсан баг, хяналт-шинжилгээ, үнэлгээний баг, төлөвлөлтийн баг, нөөц, хангалтын баг, мэдээллийн технологи, харилцаа холбооны баг, захиргаа, санхүүгийн баг гэсэн бүтэцтэйгээр шинэчлэн байгуулжээ.

УОК-ын Шуурхай штабын бүтцийг шинэчлэн байгуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188