МАН, МАХН 100 жилийн ойгоо хамтран тэмдэглэж буй. 100 жилийн баяртай холбоотой намын ахмад гишүүд МАН-ын удирдах зөвлөлийн төлөөлөлтэй уулзалт хийж, хоёр намыг нэгтгэх талаар саналаа илэрхийллээ.
Энэ үеэр МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Намынхаа 100 жилийн ойг бид тодорхой хэмжээний амжилт бүтээлтэй угтаж байгаа. МАН-аас өрх тусгаарласан МАХН-ын дарга удирдлагууд бидэнтэй элгэмсэг хандаж, ойн баяраа хамтарч тэмдэглэх боломж бүрдлээ.
Сүүлийн үед хоёр нам нэгдэж, үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй гэсэн санаачилгыг ахмад гишүүд болон намын гишүүд гаргаж байгаа. 100 жилийн ой хоёр намын хувьд чухал үйл явдал. Аливаа зүйл дээр харилцан ойлголцох нь чухал. Цаашид намын үзэл баримтлал, үнэт зүйл дээрээ ойлголцож, нэгдэх талаар ярилцаж байна. Хоёр намын удирдах зөвлөлөөс томилогдсон ажлын хэсэг гарч байгаа. Харилцан ойлголцох, гишүүдээс гарч байгаа саналыг авч үзэх, шат шатанд хэлэлцэх ажлыг зохион байгуулна. Ингээд намын гишүүд дэмжвэл цаашдаа хоёр нам нэгдэнэ" гэлээ.
| Д.Амарбаясгалан: Намын гишүүд дэмжвэл МАН, МАХН нэгдэнэ |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |