Засгийн газрын ээлжит хуралдаанаар тавдугаар сарын 1-нээс хил нээх асуудлыг хэлэлцэж, нөхцөл байдал хүндрэхгүй бол хилээ нээх шийдвэр гаргаад буй.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Тэрбээр "Тусгаарлалтын байран дээр хяналт шалгалт, зохион байгуулалтын ажлууд хийгдэж байгаа. Тусгаарлалтын байрнаас халдвар гарах ямар ч асуудал дахин гарч болохгүй. Өмнө нь халдвар алдсан гашуун туршлага бий. "Энхсаран" сувиллаас халдвар алдсан нь дэглэмээ мөрдөөгүйтэй холбоотой. Дээр нь мэргэжлийн хяналтын байгууллагын нэр бүхий албан тушаалтны харъяа газар байсан учраас хариуцлага алдагдсан. Тодруулбал, албан тушаалтны нөлөө орсон. Үүнтэй хариуцлага тооцох ёстой. Одоо ч тусгаарлалтын байртай холбоотой гомдол гарсаар байна. Энэ талаар чиглэл өгч ажиллаж байгаа. Мөн шинжилгээний цэгийн ачааллыг бууруулах, түргэн шуурхай шинжилгээг гаргаж, иргэдэд хүндрэл үүсгэх байх талаар үүрэг даалгавар өгсөн. Ачаалалтай ажиллаж байгаа алба хаагчид бий. Ялангуяа эмч, лабораторийн ажилчид. Тэдний ачааллыг бууруулах арга хэмжээ авна" гэлээ.
| "Энхсаран" сувилал нэр бүхий албан тушаалтны харъяа газар байсан учраас халдвар алдсан |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |