“Хариуцлагын” Засгийн газар огцорсноос хойш нэг сарын хугацаа өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаа хүлээлгэж өгөөд яг нэг сар болсон байна. “Яс янгинасан” ажлаа нутгийн хуурай дүү Л.Оюун-Эрдэнэдээ даатгаснаасаа хойш сураг тасарсан тэрбээр хоёр хоногийн өмнө намынхаа 100 жилийн ойгоор Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаанд оролцож, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бүтэн цагийн лекцээр мэндчилгээ дэвшүүлэв. Угтаа бол өөрийгөө “Улс төрийн хүрээний гол тоглогч шүү” гэж тунхаглаад авав.
Гэвч У.Хүрэлсүх “Хариуцлагын” Засгийн газрын хариуцлагатай Ерөнхий сайд гэх нэрийг өөрөө өөртөө өгөөд, өөрийнхөө толгойг илсээр суудлаа өгчихсөн гэдгийг сануулах нь зүйтэй болов уу. Шуудхан хэлэхэд, ачааны хүндийг галын шугаман дээр ажиллаж байгаа эмч, цагдаа зэрэг энгийн албан хаагчдын нуруунд үүрүүлээд өөрөө “Сүүлээ хавчаад” зугтаачихсан нэгэн билээ.
Түүний ил үйлдлийг харснаас хойш У.Хүрэлсүх хүний амь хариуцсан эмч байгаагүй нь яамай даа гэх бодол олон хүнд эрхгүй төрж буй биз ээ.
“Цар тахал бол дайн дайжнаас ялгаагүй, хариуцлага алдвал бүгд сүйрнэ” гэх сүржин мэдэгдэлдээ эзэн болж чадалгүй нийгэм эдийн засгийн байдал хүндрээд эхлэх үед хариуцлага алдсан эмнэлгийн ажилтнаар шалтаглаж, Засгийн газраа танхимаар нь огцруулсан эл үйлдэл нь түүний зам мөрөөс хэзээний танил тактик санагдана.
2012 онд У.Хүрэлсүх өрөвдүүлэх, тактикаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан удаатай. “Эхнэрийнх нь бие өвдсөн, Солонгос Улсад эмчилгээ хийлгүүлэхээр явж байна” гэх шалтгаанаар халхавч хийгээд УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг шанаадсан хэргээ цайруулчилсан гэдэг.
Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа У.Хүрэлсүх цар тахлын үед байж болох хамгийн боломжит арга хэмжээг авсан гэж сайрхдагч халамжид дулдуйдсан бодлогынх нь горыг иргэд одоо амсаж байна. Ёстой “Тэнэг хүнийг тэнгэр ивээнэ” гэгчээр дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш өсөлттэй байгаа нь эдийн засаг, монголчуудад амь тариа болж байна. Мөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүх төрлийн үйл ажиллагааг зоригтой нээснээрээ монголчууд арай гэж амьсгаа авлаа. Өөрөөр бол, түүнийг өөрийгөө л хаацайлж, бултсаных нь төлөө, өрөөл бусдад сэлэм эргүүлдэгийнх нь төлөө, өргөн олныг удтал “гэр хорио”-нд байлгасных нь төлөө ард түмэн яаж ч мэдэхээр байсан билээ.
| ТЭР гол дүр байхыг хичээдэг ч Монголын улс төр түүнийг “хүсдэггүй” |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |