• Өнөөдөр 2024-04-24

С.БАТБААТАР: УИХ-ын гишүүдийг ирэх долоо хоногт вакцинжуулна гэдэг ташаа мэдээлэл

 
Манай улс коронавирусийн эсрэг вакцинжуулалтын ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн.Тодруулбал, ДЭМБ-аас баталгаажуулсан АстраЗенека вакцины эхний тунг энэ сарын 23-нд Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар хийлгэснээр иргэдээ дархлаажуулах ажил эхлээд буй. Коронавирусийн эсрэг вакцинд иргэдийн 60 хувийг хамруулахаар төлөвлөж, эмч, эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулах ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар 9531 хүнийг вакцинжуулаад байгаа аж.

Эхний ээлжинд зорилтот бүлгийн 16 байгууллагын 14092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Тодруулбал, цар тахлын голомтод ажиллаж буй эмнэлгийн байгууллагын ажилтан, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын ажилтнуудыг эхний ээлжинд вакцинжуулна. Үүний дараа стратегийн чухал ач холбогдол бүхий салбарын ажилтан, 50-аас дээш насны болон хөгжлийн бэрхшээлтэй, суурь өвчтэй иргэдийг үе шаттай дархлаажуулах төлөвлөгөө гаргасан. Тэгвэл цахим орчинд "Ирэх долоо хоногоос УИХ-ын гишүүдийг вакцинжуулна" гэх мэдээлэл гарсан. Үүнийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатараас тодрууллаа.

 
-УИХ-ын гишүүдийг ирэх долоо хоногоос вакцинжуулна гэсэн мэдээлэл байна энэ үнэн үү?
 
-УИХ-ын гишүүдийг вакцинжуулна гээд өдөр товлож, шийдчихсэн зүйл алга. Энэ ташаа мэдээлэл байна. Эрүүл мэндийн яам, УОК-оос иргэдийг вакцинжуулах хуваарь гаргасан. Энэ хуваарийн дагуу төрийн алба хаагчид нэлээд сүүлд хамрагдах юм билээ.
 
-Цаашдаа гишүүд вакцинд хамрагдахаар бол УИХ-ын Тамгын газар нэгдсэн журмаар зохион байгуулах уу?
 
-УИХ-ын Тамгын газраас гишүүд болон ажилтнуудаа нэгдсэн журмаар вакцинжуулна гэсэн байр суурьтай байгаа. Дархлаажуулалтын ажлыг иргэдийн сайн дурын үндсэн дээр хийнэ. Манайх УИХ-ын гишүүд болон Тамгын газрын ажилтнуудаас хэзээ вакцинд хамрагдах хүсэлтэй, ямар вакцин хийлгэх сонирхолтой  байгаа талаар судалгаа авсан. Гишүүд болон ажилтнууд янз бүрийн байр суурьтай байгаа. Вакцинжуулалтад эрт хамрагдах хүсэлтэй хүн байхад түр хойшлуулах саналтай хүн ч бий. Одоогоор эцсийн шийдвэр гаргаагүй байна.
 

С.БАТБААТАР: УИХ-ын гишүүдийг ирэх долоо хоногт вакцинжуулна гэдэг ташаа мэдээлэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-03 00:39:45
    Би Монгол хүн: Яахлаараа та нар нэгдсэн журмаар байгууллагаараа явдаг, бусад нь зүгээр иргэн хүн шиг хамрагддаг хороо хориноороо явдаг юм. Адилхан л амьдарч байгаа бүртгэлтэй газраараа вакциндаа хамрагдалдаа. Та нар дарга ажил хийдэг болохоороо ажлын газраараа явж байгаа юм уу. Улсын шугамаар, төсвийн мөнгөөр орж ирсэн вакцин хийлгэх гэж байгаа бол надтай адилхан байж оочероороо хийлгэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188