Бидний ирээдүй гэрэлтэй байгааг баталж салбартаа манлайлан, бүтээсэн түүхээрээ бусдад үлгэрлэсэн, үндэснийхээ өв уламжлалыг хамгаалж, урлаг, спортоор улсынхаа нэрийг өндөрт өргөсөн түүчээ хүүхдүүдийг энд онцолж байна.
.jpg)
Говь нутгийн хүү дэлхийд Монгол Улсын нэрийг өндөр өргөсөн сайхан үйл явдал тохиосон нь “Enjoy AI 2025” олон улсын уралдаанд дэлхийн 61 орны 1000 гаруй хүүхэдтэй өрсөлдсөн Р.Ууганбаяр хүү сурсан мэдсэн бүхнээ гайхуулж дрон кодчиллын дэлхийн аварга болж, алтан цомын эзэн болсон нь байлаа. Энэхүү бахархам үйл явдлаас гадна хүүгээ шагнал авсныг мэдсэн эмээ нь нисэх онгоцны буудал дээр сүү, хадаг ерөөлийн үгтэй хүүгээ угтсан нь байсан билээ. Р.Ууганбаяр хүү энэ талаар манай сайтад өгсөн ярилцлагадаа “Эмээ маань намайг хүлээж байгааг мэдээгүй ээ. Тиймээс эмээгээ хараад өөрийн эрхгүй л нулимс асгараад байсан. Эх орныхоо нэрийг гаргасан амжилт гаргаад ирэхдээ хайртай хүмүүсээрээ тосуулах сайхан юм билээ. Тэр өдрийн дурсамжийг хэзээ ч мартахгүй байх” гэсэн бол дрон кодчиллын талаар “Дроны кодчилол нь тухайн дроныг хаанаас нисээд хаана буух, тухайн замыг хэр урт хугацаанд туулахыг нь бодож тооцоолон кодын тусламжтайгаар заавар өгч байгаа учир сонирхолтой” гэсэн юм. Түүний ярилцлагыг бүтнээр нь энд дарж уншаарай.

Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоосоо өмнө өөрийгөө амжилт гаргаж байгаагаар зурсан нь биелж, хувийн амжилтаараа гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль, дэлхийн рекордыг хоёр удаа эвдэж, Олон улсын мастер цол авч, бага насандаа Дэлхийн аварга болсон Б.Мишээл охиныг бид онцолж байна. Заримдаа бэлтгэл нь хэцүү санагдаж, шантарчих юм шиг санагдсан, урам зориг хэрэгтэй үедээ харах гэж өөрийгөө мөрөөдлөө биелүүлж байгаагаар зураад өөр хэнд ч харуулалгүй өрөөндөө нуужээ. Охиныгоо тэмцээнд явсан хойгуур өрөөг нь цэвэрлэж байсан ээж охиныхоо мөрөөдлөө буулгасан тэр зургийг олоод ихэд бэлгэшээн бурхан дээрээ тавиад, сүү өргөн охиныгоо мөрөөдлөө биелүүлээд ирээсэй хэмээн залбирсан гэнэ. Охины хичээл зүтгэл, тэвчээр хатуужил, ээжийн охиноо гэсэн сэтгэл нь тэдний мөрөөдлийг ийн биелүүлсэн байна. “Ялалт гэдэг нь ганц медаль биш. Надад итгэж, дэмжиж ирсэн багш нар, оюун ухааны академи, гэр бүл, найзуудынхаа итгэлийг алдахгүй байвал тэр жинхэнэ ялалт гэж боддог” хэмээн ярих ухаалаг охины ярилцлагыг уншихыг хүсвэл энд дараарай.
.jpg)
Шатрын насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний рапид төрөлд 11 настай хүү нэг ч хожигдолгүй есөн өрөгт ялснаар тус төрлийн аварга болсон юм. Насанд хүрэгчидтэй энэ тэнцүү, бүр илт давуу өрсөлдсөөр ийнхүү аварга болсон Ц.Ананд хүү өдгөө зургадугаар ангийн сурагч. Таван настай байхдаа шатрын нүүдэл сурсан түүнийг хоёрдугаар ангид байхад аав нь шатар зааж, анхны тэмцээнд оруулж байжээ. Өөрөөсөө ах хүмүүстэй тоглож байгаа учраас тэднийг туршлагатай, алдаа гаргахгүй гэдгийг ойлгож байсан бяцхан хүү өмнөхөөсөө анхааралтай тоглохыг хичээсэн талаараа ярилцлагадаа дурдсан юм. Шатрын их мастер, шатрын дэлхийн аварга болохыг зорьж байгаа Ц.Ананд хүү удахгүй ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцохоор явна. Тэрбээр энэ талаараа “Дэлхийн шилдэг шатарчидтай нэг тэмцээнд өрсөлдөж, шатар нүүнэ гэдэгтээ баярлаж, догдолж байна” хэмээн ярилцлагынхаа үеэр хэлсэн билээ. Түүний Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА ярилцлагыг бүрэн эхээр нь уншаарай.

Үзэсгэлэнт гоо төрх, оюун ухаан, авьяас билгээрээ бусад улсын хүүхдийг ардаа орхиж, эх орондоо “Дэлхийн бяцхан мисс” тэмцээний алтан титмийг авчирсан Т.Үжингүнж. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард “Дэлхийн бяцхан мисс” тэмцээнд тун амжилттай оролцож, “Super Grand Prix” болон “Cosmic Costume” шагналыг хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн билээ. “Миний хувьд мисс гэдэг нямбай, хүнд тусалдаг, сайхан сэтгэлтэй, авьяастай, эх орондоо хайртай хүнийг хэлдэг” хэмээн ярих тэрбээр Mongolian Barbieland-2023 Загварын шоуны Шилдэг оролцогч, Shining stars kids model -2023 тэмцээний GRAND PRIX титмийн эзэн / 5-7 нас/, Бяцхан мисс- 2024 Улсын уралдаант тэмцээний Дэд мисс, Mongolian Barbieland-2024 Хүүхдийн загварын шоуны Шилдэг оролцогч, “Tuvza” брэндийн нүүр царай, “Mongoloo kids” үндэсний брэндийн нүүр царай юм. Авьяаслаг мисс маань хэдхэн хоногийн өмнө анхны дуугаа гаргасан юм. Түүний ярилцлагыг энд дарж уншаарай.
.jpg)
Монгол ёс, түүх соёлыг өвлөн уламжлагч төрөлд оны онцлох хүүхдийн нэгээр тодорсон Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын сургуулийн аравдугаар ангийн сурагч Г.Гантуяа. Тэрбээр сур харваагаар хичээллээд дөрвөн жил болж байгаа бөгөөд 2024 онд сумынхаа анхны Аймгийн Идэр мэргэн болсон бол энэ жил Төрийн наадамдаа түрүүлж аймагтаа анхны Улсын Идэр мэргэн болсон харваач болжээ. Г.Гантуяа манай сайтад өгсөн ярилцлагадаа “Сур харваа бол хүнийг тогтвор суурьтай болгож, тайван дөлгөөн зан чанарт сургадаг. Мөн суралцаж, бэлтгэл хийж байх явцад сэтгэл санаа засаж, сайхан бодолд хөтөлдөг болохоор хичээллэх дуртай. Жил ахих тусам л энэ спортын үнэ цэн, үр өгөөжийг мэдэрч, хүртэж байна. Улам ч илүүг суралцаж, хичээх болно” гэсэн юм.Түүний ярилцлагыг энд дарж уншаарай.
.jpg)
Үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө саатуулж, уйлж, уурлуулж, баярлуулж, догдлуулсан уран бүтээл нь “Надад ирээгүй хайр” олон ангит уран сайхны кино байлаа. Тус уран бүтээлд адтай сэргэлэн, гялалзсан нүдээрээ инээж бусдын хайрыг татдаг, ээжийгээ, эмээгээ хайрлаж, хайрлуулдаг Амина гэх хэрсүү охин бий. Үзэгч бүрийн хайрлаж, өрөвдөж, хэрсүү адтай занг өхөөрдсөн бяцхан Амина охины дүрийг бүтээсэн Ц.Нандин-Эрдэнэ энэ охины онцлох хүүхдүүдийн нэг яах аргагүй мөн байв. Үүнийг нь ч баталж Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас түүнийг 2025 оны онцлох хүүхдээр тодруулж, тэрбээр хэдхэн хонгийн өмнө Ерөнхий сайдаас батламжаа гардаж авсан билээ. Түүний “Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА” ярилцлагын уншаарай.

Орон сууцны хүйтэн ус +12 хэмийн дулаантай байдаг бол түүний сэлдэг ус +5 хэмтэй байдаг. Өвлийн хүйтэнд мөс шиг хүйтэн усанд сэлнэ гэдэг ур чадвараас гадна, тэвчээр хатуужил билээ. М.Цэнгүүн охин өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Монгол Улс анхны тамирчин. Тэрбээр зургаан настайгаасаа тус спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд өвөө нь түүний дасгалжуулагч, багш юм. Монгол Улсын 2025 оны онцлох хүүхдээр шалгарсан тэрбээр спортын мастер бөгөөд дэлхийн аваргын хоёр алт, хоёр хүрэл, дэлхийн цомын тэмцээний гурван алт, олон улсын тэмцээний гурван алтан медальтай тамирчин юм. Түүний Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргаар шалгарсныхаа дараа өгсөн ярилцлагыг энд дарж уншаарай.

"Сант" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Дөлгөөнхэрлэн олон улсын англи хэлний олимпиадад амжилттай оролцож, 93,75 оноогоор тэргүүлж, алтан медалийн эзэн болсон билээ. Тэрбээр өмнө нь олон улсын тэмцээнд оролцож байгаагүй ч өөрийгөө сорихын тулд тус олимпиадад оролцжээ. Б.Дөлгөөнхэрлэн алтан медаль хүртсэнийхээ дараа манай сайтад өгсөн ярилцлагадаа “Би өөрөөсөө илүү чадвартай, шаргуу сурагч олон байдгийг ойлгосон. “There are always bigger fish” гэдгийг мэдэрсэн. Тиймээс ярианы ур чадвараа илүү хөгжүүлэх хэрэгтэй гэж бодсон” гэсэн юм. Түүний ярилцлагыг уншихыг хүсвэл энд дараарай.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод зохиогдсонIFMA (олон улсын Муайтай спортын холбоо) Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 12-13 насны -58кг жинд тулалдсан Хэнтий аймаг Эрдэнэ клубийн тамирчин Э.Хаш-эрдэнэ алтан медаль хүртсэн билээ. Чадварлаг тамирчин тэрбээр Мутайн улсын аварга шалгаруулах тэмцээн тэргүүн байр, Мутайн улсын аварга шалгаруулах тэмцээн "Шилдэг тамирчин", Шүүтбоксын улсын аварга шалгаруулах тэмцээн тулааны төрөлд үнэ цэнэтэй тоглогч, Монголын кикбоксын аварга шалгаруулах тэмцээн тэргүүн байр,Монголын хүүхдийн байгууллагын ажилтны холбооны шилдэг хүүхэд алтан медаль, Чингис хотын хүндэт тэмдэг, Монголын Мутайн холбооны спортын дэд мастер юм.

Оны онцлох болсон ач охиноо тосохоор гэрээсээ яаран гарч ирсэн эмээ дээрээ гүйн очиж тэврүүлээд, үнсүүлж байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдаж олны хайрыг татсан билээ. Тус дүрс бичлэг дээрх охиныг А.Наранцолмон гэдэг. Монгол Улсын 2025 оны онцлох хүүхдээр шалгарсан авьяаслаг бүжигчин охин. Шагналаа авсныхаа дараа хэвлэлд “Шагнал авч байхдаа эмээ бодсон” хэмээн хэвлүүхэн ярьсан нь түүнийг олон хүн өхөөрдөж байсан билээ. Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангийн сурагч тэрбээр Монгол үндэсний бүжгийн өв болох бий биелгээг суралцаж буй бяцхан уран бүтээлч юм.
| МОНГОЛЫН ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ БОЛСОН 2025 ОНЫ ОНЦЛОХ 10 ХҮҮХЭД |
|
Б.БАТБААТАР САЙД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЛЭЭ
2025-12-24 18:05:31
УГТЭ: 2025 ОНД МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАВАН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛЛАА
2025-12-24 15:15:52
С.Мөнхзул Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2025-12-24 12:12:41
Р.ЧИНГИС: Бид цэргийн алба хаасан учраас зовлонг нь мэддэг, тиймээс дүрмийн бус харилцааг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй
2025-12-24 11:19:03
ЗГ: Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
2025-12-24 11:00:05
Д.МАНЛАЙБААТАР: ХУВЦАС СОЛЬДОГ КАМЕРГҮЙ ӨРӨӨНД ЦЭРГҮҮД НЭГНЭЭ ЗОДСОН ХЭРЭГ ГАРСАН
2025-12-24 10:57:20
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
2025-12-24 10:52:57
2025-12-24 10:04:49
МАН-ЫХАН АН-ААС “АЙЖ” ДЭД САЙД НАРАА ЭГҮҮЛЭН ТАТАХ УУ
2025-12-24 08:35:53
Б.САРАНТУЯА: "ЦАГААН ШӨНӨ" ДУУГ БИ МОНГОЛЧУУДЫН ХАЙРТАЙ БҮТЭЭЛ БОЛГОЖ ЧАДСАН
2025-12-24 07:23:37
2025-12-24 07:15:00
Таеквондо-гийн холбооны 2025 оны тайлангийн хурал боллоо
2025-12-24 07:10:00
Б.МИШЭЭЛ: ДАШТ-Д ӨӨРИЙГӨӨ АМЖИЛТ ГАРГАЖ БАЙГААГААР ЗУРСАН МИНЬ БИЕЛЭХЭД ЗҮҮДЭЛЖ БАЙГАА ЮМ ШИГ Л САНАГДСАН
2025-12-24 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДЛЫН ГОЛ БУРУУТАН НЬ ХАМГИЙН ОЛОН НААДАМД ЯВСАН Г.ДАМДИННЯМ ЮМ БИШ ҮҮ
2025-12-24 07:00:00
ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН “ХОНГИОН ГОЛ”-ЫН ОХИН
2025-12-24 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2025-12-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |