Чөлөөт бөхөөр оройтон, хорин нас, хүрэхийн өмнө хичээллэж 2-3 жилийн дотор дэлхийн хэмжээний тамирчин болж чадна гэдэг гайхамшиг. Энэ гайхам ховор амжилтын эзэн бол Монгол Улсын гавьяат тамирчин Баатаржавын Шоовдор билээ. Тэрбээр “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дараалан хүрэл медаль хүртсэн. Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, Иван Ярыгиний “Алтан Гран при”, Польшийн нээлттэй тэмцээн, “Сассари”, “Александр Медведь”, “Mongolia open” олон улсын тэмцээний аварга, Монгол Улсын таван удаагийн аварга тамирчин юм.

Б.Шоовдор Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрж өссөн. Ээж нь Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн Өөлд хүн. Аав нь болохоор Ховд аймгийн Зэрэг сумын Захчин ястан. Аав, ээж нь хоёулаа сэхээтэн. Аав нь багш мэргэжилтэй. Харин ээж нь захиргаанд цаг уурчаар ажилладаг байсан юм. Тэднийх ам бүл есүүлээ. Б.Шоовдор айлын зургаа дахь охин. Доороо нэг эмэгтэй дүүтэй. Дээрээ таван эгчтэй.
.jpg)
Түүний хүүхэд нас Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд өнгөрсөн.Б.Шоовдорынх намар, өвөл, хавар суурин байж байгаад зун болохоор Цамбагарав уул руу өгсөж, Хонгион гол руу нүүдэг байжээ. Шумуул ихтэй учраас сумын төвийн захиргаа нь хүртэл зундаа нүүж зусланд гардаг байсан гэдэг. Гавьяат Шоовдор Хонгион голд сэлж, голын хажууд тугал хариулдаг хүүхэд байсан аж. Нэгээс дөрөвдүгээр анги хүртлээ Эрдэнэбүрэн сумандаа сурсан юм билээ. Тавдугаар ангид орох жилээ Улаанбаатар хотод шилжиж ирсэн нь түүнийг амьдралыг өөрчлөх өөрчлөлтийн эхлэл байв.

Улаанбаатар хотод шилжиж ирээд 44 дүгээр сургуулийн тавдугаар ангид орсон байна. Багаасаа барилгын инженер болно гэсэн мөрөөдөлтэй явж. Тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид оржээ Гэтэл долдугаар ангид ордог жил волейболын ангид хүүхэд шалгаруулж авна гэсэн зарыг олж харсан байна. Тэр зарын дагуу шалгуулж тэнцээд, математикийн ангиасаа гарч волейболын ангид орсон гэдэг. Ингэж спортын гараагаа волейболоор эхэлжээ. Волейболын ангид шалгалт өгч тэнцээд л “Уурхайчин” клубийн Г.Баярсайхан багшийн шавь болсон түүхтэй.

Тэгээд 7-11 дүгээр анги хүртлээ 4-5 жил волейболын спортоор хичээллэсэн байна. Дунд сургууль төгсөх үед нь тэдний багийн таван охинд ШУТИС-д урилгаар суралцах эрх олгосон юм билээ. Б.Шоовдор тэр үед багын барилгын инженер болох мөрөөдөл биелэх нь гэж баярласан гэдэг. Гэтэл уул, уурхайн ангид тулгаж хуваарилажээ. Ангиа сольж чадахгүй нэг жил сураад аавтайгаа ярилцаж шийдээд сургуулиа, волейболын спортоо орхиод бөхийн спорт руу эргэлт буцалтгүйгээр орох шийдвэрийг гаргажээ.

Аав нь Шоовдорын тоглож буй волейболын тэмцээн бүрийг ирж үздэг байж. Б.Шоовдор нуруу намтай тоглогч болохоор талбайд маш бага гарна. Сэлгээнд сууж, талбайд орж гараад байх аавд нь тааламжгүй сэтгэлд төрүүлжээ. Тэгээд л аав нь “Миний охин волейболоо болиод “Олимпын топ-4” спортын төрлийн аль нэгээр хичээллэж үзвэл ямар вэ. Жүдо, чөлөөт бөхийн аль дуртай төрлөө сонгож хичээллээд үз” гэжээ. Аавынхаа үгийг дагаж жүдо бөхийг сонгон хичээллэсэн байна. “Орос Эрка” Эрдэнэбаатар багшийн шавь болж дөрвөн сар хичээллээд жүдогийн залуучуудын УАШТ-д орж 57 кг-ын жинд хүрэл медаль хүртжээ. Спортын төв ордны жүдо бөхийн бэлтгэлийн заал нэг давхарт байдаг. Гадны хүмүүс их орж ирнэ. Анхан шатны сургалтын бага насны жаахан хүүхдүүд дотор ганцаараа дэнхийгээд зогсох нь түүнд их ичгэвэртэй санагддаг байж. Тэгээд аавдаа хэлээд, арай том охидууд хичээллэдэг чөлөөт бөхийн клубт орсон байна.

Чөлөөт бөхийг оройтож сонгосон нь багагүй сорилт бэрхшээлийг даван туулан гарах сэтгэлийн хатыг түүнээс шаардав. Хорь дөхөж яваа бүсгүй, бага насны анхан шатны хүүхдүүдтэй хамт бэлтгэл хийх нь амаргүй байсан гэдэг. Анх хичээллэж байхдаа их ичдэг байж. Дээд сургуулийнхаа ангийхаа хүүхдүүдтэй таархаас ичиж, санаа зовно. Сүүлдээ жаахан дасаад арай гайгүй болсон гэсэн. Амжилт гаргах болсноос хойш ичиж, санаа зовох байдал нь үгүй болжээ.
Их спортын төрлөөр тууштай хичээллэж амжилтын төлөө яваа тамирчдын амьдрал золиослогдож хаягдаг. Мэдлэг боловсролдоо анхаарах уу. Спортын амжилт гаргахдаа анхаарлаа хандуулах уу гэдэг хоёр салаа замын аль нэгийг сонгохтой Б.Шоовдор тулгарчээ. Гэвч тэр чанга, хатуу, шажруун, тэсвэр тэвчээртэй охин гэдгээ харуулж их спортын амаргүй, саад, бэрхшээлтэй замыг сонгосон байна.

Чөлөөт бөхөөр оройтож хичээллэсэн ч уйгагүй хичээж, зүтгэсний хүчинд дэлхийн түвшинд хүрсэн юм. Магадгүй тэр ШУТИС-д сурахын хажуугаар бөхөөр хичээллэсэн бол дэлхийн түвшний энэ амжилтад хүрч чадахгүй байсан байж магадгүй. Золиос гаргасан, оройтсон шийдвэр нь буруу байгаагүй гэдгийг цаг хугацаа тодоос тод харуулсан юм. Амжилт гаргаж, зорьсон зорилгодоо хүрсний дараа, амьдрал, мэдлэг боловсролдоо анхаарал хандуулж болох байх гээд зүтгэсэн нь огт буруудаагүй юм.
Их спортыг хүнд хэцүү бэрхшээл, саад тотгор, бэртэл гэмтэл түүнийг зорилго, зориг тэвчээрийг нугалан бөхийлгөөгүй. Хэрэв Б.Шоовдор гэмтэл, бэртэл аваагүй байсан дэлхийн аварга болох боломж, нөөц түүнд байсан. Гэхдээ дэлхийн аваргад дөрвөн удаа финалдаж, гурван хүрэл медаль хүртсэн гэдэг гайхалтай том амжилт мөнөөс мөн. Дэлхийн шилдгүүдийн гаргадаг амжилт билээ. Б.Шоовдорын мөрний бэртэл бүрэн идгэсэн бол дахин дэлхийгээс медаль хүртэж, медалийн өнгөө хувиргах боломж түүнд бүрэн байсан билээ.
| ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН “ХОНГИОН ГОЛ”-ЫН ОХИН |
|
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 53 кг-ын жинд Б.Отгонтуяа түрүүлжээ
2026-03-06 07:10:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-03-06 07:00:00
МАН-ЫН "МАНДУУЛДАГ" ХАДАГТАЙ НАРЫН ЭЭЛЖИТ ДҮР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
2026-03-06 07:00:00
ДЭЛХИЙН АВАРГЫН “ТИТЭМ”-ИЙГ МОНГОЛД АВЧИРСАН ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-03-06 07:00:00
ЖҮЖИГЧИН Ц.ЭНХЖИН: ЖҮЖИГЧНИЙ ЧАДВАРЫГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ СОРЬДОГ ТАЛБАР БОЛ ТАЙЗ
2026-03-06 07:00:00
Францад язгуур урлагийн тоглолт зохин байгуулав
2026-03-05 18:14:27
Б.Баасанхүү жүдо бөхдөө эргэн ирлээ
2026-03-05 17:02:34
Каваүчи Широд “Чингис хаан” үндэсний музейгээс талархал илэрхийлэв
2026-03-05 14:36:02
Үндэсний дээд лигийн үнэ цэнэтэй тоглогчоор О.Эрдэнэцогт тодорлоо
2026-03-05 13:27:27
2026-03-05 13:00:00
Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ
2026-03-05 10:03:41
Жүдочин хүүхдүүд Европын нээлттэй тэмцээнд оролцохоор Туркийг зорилоо
2026-03-05 09:45:52
Т.Энхжин “Шилдэг-8”-ын 68 кг-ын жинд түрүүллээ
2026-03-05 09:20:09
Б.Бат-Эрдэнэ “Шилдэг-8”-д жин өгсөн барилдаж түрүүлэв
2026-03-05 09:14:42
Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
2026-03-05 07:40:00
Б.Баттүшиг Паралимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзав
2026-03-05 07:30:00
“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
2026-03-05 07:20:00
“ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-03-05 07:10:00
ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2026-03-05 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |