-Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Үнэхээр их баяртай байна. Алтан медалийн эзэн болсноо мэдээд шууд уйлчихсан. Энэ тэмцээнд нийт 31 орны тамирчид оролцсон.Тус тэмцээнээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ.
-Өмнө нь усанд сэлэлтийн тэмцээнд оролцож байв уу?
-Арванхоёрдугаар сард Баянгол дүүргээс зохион байгуулагдсан тэмцээнд оролцож, тусгай байр эзэлсэн. Энэ удаагийн Словени Улсын Блед хотноо болсон усан сэлэлтийн тэмцээн миний оролцсон анхны олон улсын тэмцээн байлаа.
-Усанд сэлэлтийн спортоор яагаад хичээллэж эхэлсэн бэ?
-Би усанд сэлэлтийн спортоор хичээллээд дөрвөн жил болж байна. Анх өвөөгөө усанд сэлж байхыг хараад сонирхолтой санагдсан учраас хичээллэж эхэлсэн.
-Өвлийн усанд сэлэлтийн төрлийн онцлог нь юу вэ. Хүйтэн усанд сэлэхээсээ өмнө бие хэрхэн бэлддэг вэ?
-Бие чийрэг болж, хүйтэн усанд дассан байдаг. Уралдаанд орохоосоо өмнө биеэ бэлдэж 1-2 минут хүйтэн усанд зогсдог. Хүйтэн усанд дассан бие гадаа хэчнээн хүйтэн байсан ч сэлэх үедээ даарч, бээрдэггүй.

-Усанд сэлэлтийн бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ. Анх хэр хурдан сэлж сурсан бэ?
-Би долоо хонгийн зургаан өдөр нь усанд сэлэлтийн бэлтгэл хийдэг. Гэхдээ одоо сургуульдаа явах хэрэгтэй учраас гурван өдөр нь бэлтгэл хийнэ. Анх сэлж сурахдаа сандарч, эвгүй санагдаж байсан. Тэгээд байнга ороод байхаар дасчихдаг юм билээ. Би дөрвөн жилийн турш мэлхий сэлэлтээр хичээллэж байгаа. Өөр төрлийн сэлэлтийн техник байдаг ч мэлхий сэлэлтийн техникийг илүү сайн сурахаар хичээж байгаа. Хэдий дөрвөн жилийн турш энэ сэлэлтээр хичээллэж байгаа ч бүрэн гүйцэт эзэмшиж чадаагүй юм шиг санагддаг.
-Анхны олон улсын тэмцээндээ оролцож байгаа учраас сандарсан уу.Өөрийгөө хэрхэн тайвшруулсан бэ?
-Тэмцээний эхний сэлэлтийн үеэр үнэхээр их сандарсан. Ингэж хол явж ирсэн хэр нь сандраад алдаа гаргачих вий дээ гэж санаа зовсон. Тэгээд яг уралдах болоод усандаа орсон чинь тайвширсан. Дараагийнхаа уралдаанд орохдоо “Өмнө чадсан байж, одоо яагаад чадахгүй гэж” бодсон.
-Өвөөгийнхөө талаар ярихгүй юу хамт бэлтгэл хийх ямар байдаг вэ?
-Өвөөг минь Ш.Даваадорж гэдэг. Энэ удаагийн тэмцээнээс хоёр мөнгө, гурван хүрэл, Франц Улсад зохиогдсон мөстэй усанд сэлэлтийн тэмцээний дэлхийн аваргаас нэг хүрэл медаль хүртсэн. Анх өвөөгөөрөө усанд сэлэхийг заалгаж байсан. Миний усанд сэлэлтийн багшаар ажиллаж, зааж, дэмждэг мундаг хүн бий. Тэмцээнд оролцож, уралдаж байхыг харах, түрүүлээд бариандаа хүрэхийг нь харах гоё байсан.

-Хэнээс хамгийн их үлгэр дуурайлал авдаг вэ?
-Би ээж ааваасаа итгэл, урам зориг авдаг. Өвөөгөөсөө сайн усан сэлэлтийн тамирчин байх талаар суралцаж, үлгэр дуурайлал авдаг.
-Өвлийн усанд сэлэлтийн спорт тамирчнаас ямар чадваруудыг шаарддаг вэ. Энэ төрлөөр хичээллэхэд юу нь дээр хамгийн их анхаарах ёстой вэ?
-Миний хувьд техник илүү чухал санагдсан. Нэгэнт л усандаа дасчихсан учраас зөв техниктэй байвал хурдан, гэмтэлгүйгээр тэмцээнээ дуусгаж чадна шүү дээ.
-Усанд сэлэлтийн спортоор хичээллэснээр гардаг эерэг өөрчлөлт бий юү?
-Усанд сэлснээр бие чийрэг болохоос гадна тэсвэр, хатуужилтай болдог.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг вэ?
-Би математикийн хичээлдээ их дуртай. Тоо бодохоор толгой сэргээд байдаг юм. Ирээдүйд эмч болохыг хүсдэг. Учир нь эмээ минь эмч л дээ. Намайг бага байхаас эхлээд одоог хүртэл олон хүнийг эмчилсэн. Тэр нь сайхан санагддаг учраас эмч болох талаар бодож байгаа.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.

| М.Цэнгүүн: Өвөөгөөсөө үлгэр дуурайлал авч, усан сэлэлтээр хичээллэж эхэлсэн |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |