УИХ-ын гишүүн асан, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “тавиул”-ууд Өмнөговь аймгийн эзэлчихсэн. Өмнөговь аймгийн Засаг дарга Насанбуянгийн Энхбат тус аймгийн Баяндалай сумын уугуул. 2007 онд ХААИС-ийн Бизнесийн сургуулийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй. Их сургуулиа төгсмөгцөө буюу 2007 онд “Ажнай” Д.Бат-Эрдэнийн туслах болж, хоёр жил цув, цүнхийг нь барьж гүйсэн намтартай. Улмаар 2010 онд Өмнөговь аймгийн Хаан банкны захирлаар томилогдож, 2020 он хүртэл тэндээ ажилласан. Энэ завсарт Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дараалан сонгогдсон. Улмаар 2020 оны арваннэгдүгээр сард тухайн аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн Уул уурхай, байгаль орчин, дэд бүтэц хариуцсан орлогч болж, 2023 оны тавдугаар сард Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр томилогдсон байдаг. Учир нь, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон учир Н.Энхбат дэвшин ажиллаж эхэлсэн гэсэн үг.
Жилийн өмнө Н.Энхбат говийн тойргоос УИХ-д залрахыг санаархсан ч нутгийн олон нь сонгоогүй. Шаварт унасан шарын эзэн гэгчээр Өмнөговь аймагтаа дахин нэр дэвшиж, аймгийн ИТХ-д сонгогдон, Засаг дарга болсон түүхтэй. Ташрамд сонирхуулахад, Н.Энхбат 2022 оны улсын баяр наадмаар Н.Жаргалбаяр заантай утсаар найраа ярьж, улсын начин Э.Нямаад цол “авч” өгснөөрөө олонд танигдаж байлаа. Дахиад наадам болох нь, одоо тэр албан тушаал ахисан. Дараагийн найраа, начны учраа хэн бол гэдэг нь ч анхаарал татаж байна.
Бизнесийн тухайд, Н.Энхбат нь УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хүү Б.Билгүүн, УИХ-ын гишүүн Р.Сэддорж хоёртой “Говь төрх” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Цаашилбал, Н.Энхбат нь Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбат Б.Эрдэнэ-Очир, Н.Хүрлээ, Ш.Баянбат, Х.Түмэнбаяр, Ч.Батжаргал нартай “Өм нэгдэл” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Ноцтой нь, “Өм нэгдэл” ХХК-ийг Өмнөговь аймгийн улс төр, бизнесийн асар том “лобби бүлэг” гэж ойлгож болно. Тухайлбал, Н.Энхбатын хамтрагчид болох В.Мөнхбат, Ш.Баянбат хоёр нь Өмнөговь аймгийн барилгын бүх тендерийг “хамдаг” бол Н.Хүрлээ, Ч.Батжаргал, Х.Түмэнбаяр, Б.Эрдэнэ-Очир дөрөв нь Өмнөговь аймгийн нүүрсний тээврийг “атгадаг”.
Улс төрийн хамаарлын тухайд, Н.Энхбатын ард “Ажнай” Д.Бат-Эрдэнээс эхлээд Өмнөговь аймгийн АН-ын улс төр, бизнесийн бүх томчууд зогсож байгааг хэн хүнгүй ярьдаг. Н.Энхбатыг УИХ-ын гишүүн асан Ж.Бат-Эрдэнийн туслахаас ажлаа эхлүүлж, өнөөдрийг хүртэл салаагүй яваа гэдгийг дээр дурдсан. "Ажнай" Д.Бат-Эрдэнэ АТГ-т шалгагдаад "сураггүй" болсон. Хэдийгээр тэр улс төрөөс явсан "гар", "хөл"-үүдээ Засаг дарга, УИХ-ын гишүүнд залгамжлуулсан.
“АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНИЙН “ТАВИУЛ” ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ЭНХБАТ |
|
2025-07-01 10:16:21
2025-07-01 09:48:08
2025-07-01 09:02:46
2025-07-01 08:51:23
2025-07-01 08:31:52
2025-07-01 07:43:07
2025-07-01 07:00:00
2025-07-01 07:00:00
2025-07-01 07:00:00
2025-07-01 07:00:00
2025-06-30 18:34:26
2025-06-30 17:01:54
2025-06-30 16:45:54
2025-06-30 16:41:44
2025-06-30 16:25:52
2025-06-30 16:04:42
2025-06-30 15:56:23
2025-06-30 15:43:35
2025-06-30 15:13:27
2025-06-30 14:02:13
2025-06-30 12:43:07
2025-06-30 12:04:32
2025-06-30 11:25:49
2025-06-30 11:14:19
2025-06-30 10:55:19
2025-06-30 10:16:45
2025-06-30 10:11:52
2025-06-30 10:03:56
2025-06-30 09:44:39
2025-06-30 09:42:48
2025-06-30 09:20:44
2025-06-30 09:05:46
2025-06-30 08:53:23
2025-06-30 08:43:06
2025-06-30 08:33:16
2025-06-30 07:36:26
2025-06-30 07:00:00
2025-06-30 07:00:00
2025-06-30 07:00:00
2025-06-30 07:00:00
2025-06-30 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |