Нийслэлийн иргэдийн баяр, “Хүрээ цам, даншиг наадам” Хүй долоон худагт хоёр өдөр үргэлжилж, улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, "Сүлд" спорт хороо, “Нью Майнд” групп, "Булган Хан" дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан түрүүллээ.

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Тэргэн нүүр” ХХК, “Завхан Даян” дэвжээний бөх, улсын гардь Батнасангийн Гончигдамба үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Жигүүр гранд” ХХК, “Булганхан” дэвжээний бөх, улсын заан М.Өсөхбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, зэвсэгт хүчний 034-р анги, “Молор Трейд” ХХК, “Вайт Лэйк” ХХК, “Нэгдэл” клуб, "Бөх Билэгт" дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.

Шөвгийн наймд улсын гардь Ө.Бат-Орших, улсын заан Б.Батмөнх, улсын начин Б.Лхагвадорж, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ нар үлдэв. Тус барилдаанд Тува улсын дөрвөн бөх, Солонгос Улсын гурван бөх барилдсан бөгөөд Тува улсын заан, Монгол Улсын аймгийн заан, Монгуш Айдын хоёр, Тува улсын аймгийн заан Шириж Түмэт, Тува улсын сумын заан Доржу Александр нэг давлаа. Энэ барилдааны түрүү бөх 30 сая, үзүүр бөх 20 сая, дөрөвт үлдсэн бөх тус бүр 14 сая, наймд үлдсэн бөхчүүд тус бүр 4 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
| “Хүрээ цам, даншиг” наадамд улсын начин Д.Амарсайхан түрүүллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |