• Өнөөдөр 2025-06-30

"Хархорум-2025" наадамд ирсэн 34 кино төслөөс 15 бүтээл шалгарлаа

2025-06-30,   160

               “Хархорум-2025” олон улсын кино наадамд ирсэн 34 бүтээлээс шилдэг 15 бүтээл шалгарлаа.
 
    “Хархорум” кино наадмыг Монголын үндэсний Кино урлагийн зөвлөл, “Кино гүүр” хөгжлийн НҮТББ хамтран явуулж байгаа бөгөөд зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 2-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэ жилийн тухайд Монгол Улсад кино урлаг үүсэж, хөгжсөний  90 жилийн ойг тохиолдуулан болж байгаагаараа онцлогтой юм. Энэхүү наадмын хүрээнд “Монгол кино төслүүд” танилцуулах уралдаант арга хэмжээ Чингис хаан музейд өнөөдөр боллоо. Тус наадамд найруулагч А.Энхтөгсийн "I HATE PINK", Л.Таванбаярын "Ааруу" уран сайхны кино, Т.Ариунчимэгийн "Vеga" киноны төсөл тэргүүтэй бүтээл шалгарчээ.
 

"Хархорум-2025" наадамд ирсэн 34 кино төслөөс 15 бүтээл шалгарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188