• Өнөөдөр 2025-06-30

“ХАРХОРУМ” КИНО НААДМЫН ШИЛДЭГ 15 БҮТЭЭЛИЙН НЭГЭЭР “ДАВС ҮҮРСЭН 40 ЖИЛ” БАРИМТАТ КИНО ШАЛГАРЛАА

2025-06-30,   205

            “Хархорум-2025” олон улсын кино наадмын шилдэг 15 бүтээлийн нэгээр Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлч Д.Чанцалдуламын бүтээл “Давс үүрсэн 40 жил” баримтат киноны төсөл шалгарлаа. Тус киноны найруулагчаар сэтгүүлч Б.Бадралмаа ажиллаж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас 56 км зайд байрлах Дунд голын давсны ордоос 40 гаруй жил давс олборлож буй дөрвөн өндөр настны тухай кинонд өгүүлнэ.
 
    “Хархорум” кино наадмыг Монголын үндэсний Кино урлагийн зөвлөл, “Кино гүүр” хөгжлийн НҮТББ хамтран явуулж байгаа бөгөөд зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 2-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэ жилийн тухайд Монгол Улсад кино урлаг үүсэж, хөгжсөний  90 жилийн ойг тохиолдуулан болж байгаагаараа онцлогтой юм. Энэхүү наадмын хүрээнд “Монгол кино төслүүд” танилцуулах уралдаант арга хэмжээ Чингис хаан музейд болж байна. 

“ХАРХОРУМ” КИНО НААДМЫН ШИЛДЭГ 15 БҮТЭЭЛИЙН НЭГЭЭР “ДАВС ҮҮРСЭН 40 ЖИЛ” БАРИМТАТ КИНО ШАЛГАРЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188